ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.02.14 07:02

​“Өдрийн сонин”-д "Хувь заяа биднийг харзнаж сар илүү коронавирус илэрсэнгүй" хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Цахилгаан менингитээр өвдсөн зургаан настай хүү цагдаа, ЗХУТ, эмч нарын шуурхай ажиллагаа, хамтын хүчээр яаралтай тусламжийг цаг алдалгүй авч амь аврагдсан билээ. Энэ тухай сурвалжлагыг нэг, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугөөр нүүрэнд нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд сэтгүүлч О.Ариунцэцэгийн "Хувь заяа биднийг харзнаж сар илүү коронавирус илэрсэнгүй" нийтлэл хэвлэгдлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Коронавирусийн тохиолдол илэрвэл шууд хорио цээр тогтооно хэмээн өчигдөр хийсэн мэдээллийн үеэр онцолжээ. Энэ тухай тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын бага охин Дэжидмаатай ярилцсаныг 12 дугаар нүүрнээс унших боломжтой.

Хөл хорионы үеэр түрээсээр ажилладаг газруудын түрээсийг хөнгөлөх, татвар багасгахыг худалдаа үйлчилгээний байгууллагууд хүсчээ. Энэ тухай сурвалжлагыг 13 дугаар нүүрнээс уншаарай.

Баасан гарагийн уламжлалт булан болох "Нэг ангийнхан"-г 17 дугарр нүүрэнд, "Хүүхдийн ертөнц"-ийг 19 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд