ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.01.20 07:01

​“Өдрийн сонин”-д "Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрээр амь зууж байгаа ард түмэн түүнийг золигт гаргана гэж ч юу байх вэ​" хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гарагийн дугаарын уламжлал болсон "Танайд өнжье"-булангаараа Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Гомбосүрэнгийн Эрдэнэбаярынд өнжлөө. Нэг болон 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног “жаран”-ы бутархай” номын хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Интерном”- ын байранд болсон юм. Хэлэлцүүлгийн хөтлөгчөөр “Адмон” группийн захирал Р.Энхбат ажиллалаа. Тэдний асуулт, хариултыг тоймлон хүргэж байна. Нэг болон 17 дугаар нүүрнээс уншаарай.

Мөн уламжлат "Бат-Үүл бичиж байна" цуврал нийтлэлийн булан нэг, дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгдлээ.

Улс төрийн хоёрудгаар нүүрэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн ярилцлагыг нийтэллээ.

Нийтлэлч П.Хашчулууны "Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрээр амь зууж байгаа ард түмэн түүнийг золигт гаргана гэж ч юу байх вэ" нийтлэлийг гуравдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Хотын дарга С.Амарсайхантай хийсэн ярилцлагыг зургадугаар нүүрнээс унших боломжтой.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИСийн Күнзийн институтийн Монголын талын захирал, доктор, профессор, хятад судлаач М.Чимэдцэеэтэй хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд