ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.07.16 07:07

​“Өдрийн сонин”-д “Шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо” хэмээн өгүүлжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдийн сонин хачныг дуулахаар хүлээн сууж буй уншигчдадаа “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн хүрч байна.


Нэг, дөрөв, 13 дугаар нүүрнээс бөх, морь, сур харваа, шагайн харвааны тэмцээн хэрхэн болж өнгөрсөн, хэн хэн яаж барилдсан тухай, хэний морь хурдалсан талаар уншиж сонирхоорой.

Баяр наадмын өмнөхөн төрөөс нэлээд олон хүнийг цол, тэмдэг, одонгоор шагнаж урамшуулсан билээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаны залуухан аврагч, ахлах дэслэгч Х.Мөнхбат онцгойгоос төрсөн долоо дахь гавьяат болжээ. Энэ хэцүү бөгөөд нэр хүндтэй албанд хэрхэн амь дүйн ажилладаг талаараа хүүрнэсэн сонирхолтой ярилцлагыг нэг болон 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Үндсэн хуулиийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Нэг, хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

"Өдрийн сонин"-ы гол бичлэгээр энэ удаад нийтлэлч Ц.Баасансүрэнгийн "Шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо" нийтлэл гуравдугаар нүүрт хэвлэгдлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар МУИСийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа. Гурав, тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг 12 дугаар нүүрэндээ хэвлэлээ, уншиж сонирхоорой.

"Эмч" нүүрэнд хоолны хордлогын тухай эмчээс тодруулсан яриа зөвлөгөөг болон айргийн шим тусын талаар бэлтгэн нийтэллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд