ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.02.18 07:02

​“Өдрийн сонин”-д "Энтертайнментаар эх орноо удирдагсад" нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалсан билээ. Энэ тухай нэг болон зургадугаар нүүрэнд нийтэллээ.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

“Эрдэнэс-Таван толгой” ХК ногдол ашгаа тавдугаар сард багтаан олгож эхлэхээр болжээ. Энэ тухай нэг, дөрөвдүгээр нүүрнээс дэлгэрүүлэн уншаалрай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын "Энтертайнментаар эх орноо удирдагсад" нийтлэл хэвлэгдлээ.
“Зөв амьдрах ухаан” ТББын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нартай хийсэн ярилцлагыг долдугаар нүүрнээс уншаарай. Тэрээр "Траншейнд байсан 130 хүнийг халуун ам бүлтэй нь хүн шиг амьдруулж байгаа нь гавьяа биш үү" хэмээжээ.
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Лодойн Банзрагчтай ярилцсаныг 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Уламжлалт "Танин мэдэхүй"-н буланд энэ удаад маск буюу амны хаалтыг онцлон бэлтгэлээ. 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Коронавирусийн халдварын тархалтын улмаас Монголын эдийн засагт үүсээд буй хүндрэлийн талаар эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцсаныг 19 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд