ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.09.03 04:09

"Өдрөөс үлдсэн зүйл" номын нээлт болно

Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн "Өдрөөс үлдсэн зүйл" роман Монголын уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Монсудар хэвлэлийн газар монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр орчуулан олны хүртээл болгохоор бэлтгэжээ.

Казүо Ишигүрогийн зохиолуудаас хамгийн алдартай энэхүү зохиолын нээлт 2018 оны есдүгээр сарын 6-ны Пүрэв гарагийн 19 цагаас Монсудар хэвлэлийн газар, Altan Khalis холбоо хамтран iCinema кино театрт зохион байгуулах гэж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр Оскарын шагналт Энтони Хопкинс, Эмма Томпсон нарын тоглосон "Өдрөөс үлдсэн зүйл" киног үзүүлэх юм байна.

Зохиолч Казүо Ишигүро 1983 онд Уинифред Холтбигийн нэрэмжит шагнал (Winifred Holtby), 1986 онд Костагийн номын шагнал (Whitbread), 1989 онд Бүүкер (Booker), 1995 онд Их Британийн Эзэнт Улсын одон (OBE), 1998 онд Урлаг, утга зохиолын одон (Chevalier de l'Ordre des Arts et des Lettres), 2017 онд Нобелийн шагнал зэрэг утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.

Номын тухай товч мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/234/ хуудсаас авна уу.

Лавлах утас: 75850724, 99046645

Онцлох нийтлэлүүд