ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.11 12:10

Өнгөрсөн шөнө 15 хүн угаартжээ

Өнгөрсөн шөнө зургаан өрхийн 15 хүн угаартсан гэсэн оноштойгоор эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсны долоо нь хүүхэд байсан аж.

Гэрээр нийт 13 хүнд зөвлөгөө өгч үлдээсэн бол Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хоёр хүүхэд хүргэгдэж эмчилгээ хийлгэж зөвлөгөө авч буцсан байна.

Эмнэлэгт шинээр нэмж хэвтсэн хүн байхгүй талаар албаны хүмүүс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд