ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.11 01:10

Өнгөрсөн шөнө 15 өрхийн 32 иргэн хордсон дуудлага өгчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдөр 10 цагт өгсөн мэдээллээр, өнгөрсөн шөнө 32 иргэн хордсон дуудлага өгчээ.

Газар дээр нь очиж ажиллахад, нийслэлээс өгч байгаа зөвлөмж мэдээллийг айл өрхүүд хүлээн авсан, анхны шинж тэмдэг нь илэрсэн даруйд дуудлага өгсөн байна.

Одоогоор ЭХЭМҮТ-д гурван хүүхэд, Хордлогын үндэсний төвд зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд