ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.06.30 06:06

Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-н хүртэл сунгалаа


Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:"Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно. Зургаадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан болдолдугаар сард 3,000 иргэнээ чартар нислэгээр татахаар төлөвлөж байна. Эдийн засгийн үзүүлэлт дээр үндэслээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээраж ахуйн нэгж байгууллагууд, хүүхдийн зуслан, үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаарнээх чиглэлийг аймаг нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож байна.”

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: “Үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэлийг УОК-оос өнөөдөр Нийслэлийн онцгой комисст өглөө. НОК-оос олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон хэвээр байх болно. Мөн диско баар, бага насны хүүхэд нэг дор олон цагаар байдаг PC тоглоомын газрыг нээхгүй.

PC тоглоомын газраас бусад хүүхдийн тоглоомын газрууд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага ялангуяа кино театруудыг тодорхой дэглэмийн дагуу нээх чиглэл өгсөн. НОК-ын Шуурхай штабт чиглэл чиглэлийн байгууллага тус бүрд халдвар хамгааллын дэглэмийг хангасан бол үйл ажиллагааг нээх юм. Эрсдлийн үнэлгээгээр халдвар хамгааллын дэглэм хангасан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Эрсдэлийн үнэлгээг 7-р сарын 1-нээс хийж, шалгаж эхэлнэ.

Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний 965 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр 10 мянга гаруй ажлын байр бий болно

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд