Нийгэм
2020.12.03 06:12

Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна


"Нутаг буцах хүсэлтэй 27 мянган гаруй хүн явна хэмээн бид мэдээлж байсан ч маргааш нь 80 мянга давж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүн болоод байна" хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрээр "Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гэхэд 100 мянга гаруй иргэнээ орон нутаг руу явуулна. Шадар сайд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийсэн. Ингэхдээ халдваргүй бүс бүхий 15 аймгаас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхгүй асуумж бөглөөд орж ирж болно хэмээн шийдвэрлэсэн. Мөн халдвар бүртгэгдсэн орон нутгаас ирж байгаа хүмүүс PCR шинжилгээг зайлшгүй өгөх юм. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд 90 хувийн хөл хориог тогтоолоо. Хэрэв орон нутаг руу явах гэж байсан иргэн халдвартай байсан бол 21 хоног нь шинж тэмдэг, шинжилгээний хариугаар илрэх хангалттай хугацаа юм. Мөн орон нутаг руу явах бүх иргэнд PCR шинжилгээг хийж байна. Тиймээс ажлыг хэсэг эрсдэлийг давхар бодолцож ажилласан" гэлээ.

Онцлох нийтлэлүүд