ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.14 11:06

Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр


Цусны донорын дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг манай улсын хувьд 15 дахь жилдээ тэмдэглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2005 оны чуулга дээр дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар санал нэгтэйгээр цусаа сайн дураараа өгөх хөдөлгөөнийг дэмжин тогтоол гаргасан байна. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмайн ба улаан харивган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын цус өгөх нийгэмлэг ба Цусны доноруудын байгууллагуудын холбооноос явуулдаг.

Эл өдрийг тохиолдуулан "Цусны 1000 донорын Үндэсний чуулган" Төрийн ордонд болох юм. Энэ удаагийн үйл ажиллагаа анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах юм байна.

Онцлох нийтлэлүүд