ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.06 09:05

ӨНӨӨДӨР: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр УИХ-аар:

Байнгын хороодын хуралдаан

09:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А" танхимд:

09:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б" танхимд:

14:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Б" танхимд:

Ажлын хэсгүүдийн хуралдаан

09:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В" танхимд;

11:00 цагаас гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В" танхимд;

13:00 цагаас нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г" танхимд;

15:00 цагаас Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В" танхимд тус тус хуралдана.

Үйл явдлууд

09:00 цагаас Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр “Байгууллагын хөгжил, соёл, тусламжийн чанар" сэдэвт хоёр өдрийн сургалт болно. Уг сургалтад ЭМЯ-ны харьяа 16 байгууллага, хувийн хэвшил, Төмөр замын эмнэлэг, Оргил рашаан сувилал, ТТАХНЭ, Сэргээн засах төв, уламжлалт анагаах ухаан зэрэг нийт 50 гаруй байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежерүүд оролцоно.

10:00 цагаас Монголын Залуучуудын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын ажилгүйдлыг бууруулахад хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын Залуучуудын Холбооны төв байранд болно. Энэхүү Санамж бичгийн зорилго нь Монголын Залуучуудын Холбоо болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай улсын нийт хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өргөн хүрээнд бодлогын түвшинд авч үзэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах юм байна.

10:00 цагаас Гадаад Хэргийн Яамны Зөвшилцөл танхимд Хөдөөгийн Бичил Санхvvгийн Хөгжлийг дэмжих Холбооны чуулга уулзалт болно. Уг чуулганд хөдөөгийн 50 орчим сумдад vйл ажиллагаа явуулдаг ХЗХоршоодын 120 төлөөлөгчид оролцоно. Утас:99850211

11:00 цагаас “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ" МОНГОЛЫН ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ АЛТАЙ ЯТГЫГ ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРЛАХ ӨДРИЙН ТУХАЙ" хэвлэлийн хурал МОНГОЛ НЬЮС мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хуралд Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол уламжлал академийн ерөнхийлөгч Л.Дашням, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн захирал О.Цоодол, Яруу сэтгэгч нэгдлийн тэргүүн Ж.Лувсандорж нар оролцож мэдээлэл өгнө. Утас: 99167471, 89967471, 88028241

11:00 цагаас "Залуучуудын соёлын төвд" Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал болно. Тус холбоог "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд холбооны анхны ажил болгож Монголын амьд хөгжмийн хамтлагийн нэг болох “UB NIGHT" хамтлаг “A Hard day`s night" нэртэй анхны бие даасан тоглолтоо энэ сарын 9-нд ганцхан удаа зохион байгуулах гэж байна.

12:00 цагаас Энэтхэг улсын элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта, тус улсад элэг шилжүүлэх эмчилгээнд орсон хүмүүсийн төлөөлөл хамтран элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зөвлөгөө өгөх, Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран ажиллах талаар мэдээлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно.

Онцлох нийтлэлүүд