ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.12.06 12:12

"Өргөө" амаржих газраас алга болсон аппаратуудыг Нярайн тасгийн эрхлэгч нь хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

"Өргөө" амаржих газраас нярайн зарим тоног төхөөрөмж алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэргийн сэжигтэн гэгдэх "Өргөө" амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Оюунцэцэгийг Эрүүгийн хуулийн 17.4.1 дэх заалтыг үндэслэн шалгаж байна.

“Өргөө” амаржих газрын нярайн аппаратуудыг хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

Хэргийн талаар НЦГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад "Арваннэгдүгээр сарын 7-нд "Өргөө" амаржих газрын дарга иргэн Б гэх хүн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст манай нярайн тасгийн зарим тоног төхөөрөмж дутаж алга боллоо гэсэн өргөдөл өгсөн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн тайлбарыг өглөө.

“Өргөө” амаржих газрын нярайн аппаратуудыг хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

Тус амаржих газар энэ оны аравдугаар сард тоног төхөөрөмжийнхөө ээлжит тооллогыг хийхэд нярайн фото аппарат, шарлагын аппарат, тэргэнцэр зэрэг хэд хэдэн төхөөрөмж Нярайн тасгаас дутсан байна. Уг нь дээрх тооллогыг өмнө нь зургаадугаар сард хийхэд алга болсон гэгдэх төхөөрөмжүүд бүгд бүрэн байжээ. Улмаар эмнэлгийн захиргааны хурлаар асуудлыг оруулахад "Өргөө" амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн эзэмшдэг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ алга болсон төхөөрөмжүүдийг ашиглаж байснаа хүлээж, шарлагын аппаратыг буцаан авчирсан байна. Түүнд удирдлагын зүгээс сахилгын арга хэмжээ тооцож түүний цалинг гурван сарын хугацаатай бууруулан Нярайн тасгийн эрхлэгчээс чөлөөлжээ. Гэхдээ энэхүү арга хэмжээ бол зөвхөн түүнийг Нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байх үед үүссэн хэргүүдэд нь оногдуулсан байгууллагын сахилгын шийтгэл юм. Одоогоор түүнд дээрх үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

“Өргөө” амаржих газрын нярайн аппаратуудыг хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

"Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалангийн гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хуулийн дагуу ажлын тав хоногийн хугацаанд шалгаж үзээд хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзэн Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, одоо шалгаж байгаа аж. Ингэхдээ Эрүүгийн тухай хуулийн Хөрөнгө завших зүйл буюу Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх заалтаар хэрэг үүсгэжээ. Энэ заалтыг зөрчсөн нь цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдвол хуулийн хариуцлага нь

“Өргөө” амаржих газрын нярайн аппаратуудыг хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч А.Оюунцэцэг одоо “Өргөө” амаржих газарт ажиллаж байгаа. 2008 онд байгуулсан "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан аппаратуудаа амаржих газарт буцаан авчирсан хэдий ч нярайн шарлагын бас нэгэн аппарат цох дутсан хэвээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд