ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.10 03:06

Өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөж байна

  Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (09.09) Цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Тэмцээний гурван насны (U-13, U-15, U-17) ангилалд хөвгүүдийн 37, охидын 25 багийн нийт 892 тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 13-нд өндөрлөнө гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/MongolianFootballFederation -с аваарай.

Онцлох нийтлэлүүд