Цаг үе
2021.01.10 05:01

Ө.Батцэцэг Монголын анхны FIFA зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

Монголын хөл бөмбөгийн холбоо(МХБХ)-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөл бөмбөгийн холбоо(FIFA)-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээн болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг тэрээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм. Мөн Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд