ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.06.23 12:06

Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээжээ

Image may contain: text

БСШУСЯамны сайдын 2017 оны 06-р сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГазар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2-р саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУдахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно. Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны 02-р сарын 01-нээс 2020 оны 02-р сарын 01 хүртэл 2 жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.

Дээрх бөхчүүд 2019.06.14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Онцлох нийтлэлүүд