ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.02 03:06

100 айлын уулзвар энэ сарын 30-нд ашиглалтад орно

Одоо байгаа уулзвар

“Гудамж” төслийн хүрээнд энэ жил уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн уулзварыг өөрчлөх ажил эхэлсэн. Уулзварыг өргөтгөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно. 

Шинээр өргөтгөх уулзвар

Бээжингийн гудамжны зам хаалттай байгаа учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа. Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх үед нэг бүтэн өдөр зам хаах юм. Шинэ уулзварыг энэ сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна хэмээн төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад, 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна.  

Э.Номин

Онцлох нийтлэлүүд