ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.11.09 03:11

13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн шүүх хурал товлогдлоо

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-нд болж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон байна.

Шүүхийн албан ёсны шийдвэр:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо.



Онцлох нийтлэлүүд