ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.08.12 09:08

205 мянган иргэн хүсэлтээ гаргаад байна

НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил энэ сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхэлсэн билээ.  

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд  нийт 14 954 иргэнд газар  өмчлүүлэх юм.

Цахим бүртгэлийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цаг хүртэл зохион  байгуулна.  Энэ сарын өчигдөр өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан  205 525 иргэн байгаа ажээ.

Онцлох нийтлэлүүд