ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.12.02 04:12

20,9 км замын ажлыг гүйцэтгэх санамж бичиг байгуулав

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанийн дэд ерөнхийлөгч Ху Фан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын нэр хүнд бүхий CRCC төрийн өмчит компани Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж, Баянзүрхийн товчооноос Налайхын чиглэлийн 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дахь 288 метр гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэхүү компани нь нийслэлийн орон сууцны барилга угсралтын ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга "Та бүхнийг нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж байгаад талархаж байна. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн эхлэл бөгөөд цаашид олон төсөл дээр Та бүхэнтэй харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд