ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.09.16 10:09

27 компанийн 315,136 хувьцаа арилжжээ

Image result for хөрөнгийн бирж

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 315,136 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар өссөн бол 'Ариг гал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар уналаа.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 1027.63 нэгж болж 2.66 хувиар өссөн бол ТОП20 индекс оны эхнээс 44.5 хувь өсч 17,736,35 нэгж болсон нь 2013 оны 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1,962,321,174,403 төгрөг боллоо.

Онцлох нийтлэлүүд