ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2020.05.22 10:05

3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг хойшлуулав


Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос (FIBA) коронавируст цар тахлаас сэргийлж 3х3 тэмцээнийг наймдугаар сар хүртэл зогсоожээ.

“Токио-2020” олимпийн наадам 12 сараар хойшилсон тул олимпийн эрх олгох хоёр тэмцээнийг ч 2021 он хүртэл сунгасан билээ. Гэхдээ олимпийн сорилго тэмцээний шинэ товыг хараахан зарлаагүй байгаа юм. Энэхүү шийдвэрийн дагуу Прага, Лозанн, Лос-Анжелес, Нанжинд болох байсан World Tour-ын тэмцээнүүд, 23 хүртэлх насныхны Nations League, тивүүдийн цомын урьдчилсан шатны тэмцээн, 17 хүртэлх насны тивүүдийн тэмцээнийг цуцалжээ. Гэхдээ зарим тэмцээнийг нь оны сүүлчийн хагаст зохион байгуулах боломжийг FIFA үгүйсгээгүй байна.

“Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт сагсан бөмбөгийн 3х3 төрөл анх удаа багтсан бөгөөд Монгол Улсын эмэгтэй баг тамирчид эрхээ аваад байгаа билээ.

Онцлох нийтлэлүүд