ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.07 09:05

430 гаруй мянган автомашинаас ердөө 10 хувь нь татвараа төлжээ

Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд эхэлсэн. Тэгвэл уг ажил энэ сарын 31-нд дуусах юм. Нийслэлийн хэмжээнд үзлэгт татварт хамрагдвал зохих 430.223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас өнөөдрийн байдлаар үзлэгт 44.708 тээврийн хэрэгсэл хамрагджээ. Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажилалж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна. 


 

Дүүргийн татварын хэлтсүүд:
 Ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00
БЗ, БГ, СХД-ийн Оношлогооны төвүүд:
 Ажлын өдрүүдэд  08.00-20.00
Амралтын өдрүүдэд  09.00-19.00


Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

1

ЗТЯ-ны бүртгэл хяналтын газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2014.03.20-05.31

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд

2014.03.20-05.31

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо
Чулуун овоо Авто вокзалийн байранд

2014.03.20-05.31

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо
Автобус-2 ХК-ий хойд талд

2014.03.20-05.31

5

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд
Татварын хэлтсийн байр

2014.03.20-05.31

6

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн  1-р дүгээр хороо,
Татварын хэлтсийн
байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2014.03.20-05.31

7

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 26 дугаар хороо,
Дүнжингарав
худалдааны төвийн байранд

2014.03.20-05.31

8

Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо
Геологийн төв
лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд

2014.03.20-05.31

9

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим"

2014.03.20-05.31

10

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны
баруун талд Тод таур цамхагийн байранд

2014.03.20-05.31

11

цирк Зтя-ны хяналт бүртгэлийн газар

СБД-н   циркийн баруун талд

2014,03,24-2014.12.31

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд

2014.03.20-05.31

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн
нэг цэгийн үйлчилгээний байранд

2014.03.20-05.31

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын
Тамгын газрын байранд

2014.03.20-05.31

 

Онцлох нийтлэлүүд