ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.05.21 11:05

51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлээгүй тул нэр дэвших эрхээ хасуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна. Нам, эвсэл, бие даагч 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасууллаа.

Сонгуулийн хуульд зааснаар АТГ нь Сонгуулийн ерөнхий хороо руу ХОМ бүртгэлийн тухай лавлагааг явуулах ёстой. Энэ лавлагааг явуулсны дараа буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.

Онцлох нийтлэлүүд