ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.06 10:05

53 аппарат хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй  Эрүүл мэндийн довтолгоо аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүрэгт 35 ширхэг цусны даралтын аппарат хүлээлгэн өгчээ. Ингэснээр иргэдэд цусны даралтаа байнга хянах боломж бүрдэж байгаа аж. Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2007 онд байгуулсан "Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-3" төслийн хүрээнд нийлүүлэх 142 аппаратын 53-ыг нь ийн хүлээлгэн өглөө. Цаашид хэрэгцээг бүрэн хангахад 450 ширхэг аппарат шаардлагатай аж. Үүнийг худалдан авахын тулд Эрүүл мэндийн сайдын 2014 оны төсвөөс 387 сая төгрөг гаргах юм байна.

Онцлох нийтлэлүүд