ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.09.29 11:09

72.958 ширхэг хувьцаа арилжжээ

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 72,958 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.03 хувиар өссөн бол "Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1,018 ширхэг үнэт цаас 100,967,460 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1059.32 нэгж болж 0.5 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,076,491,897,158 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Онцлох нийтлэлүүд