ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.07.04 12:07

Aшиглахад хамгийн амархан ухаалаг "GPS"

“Beeline” гарааны компани мотоцикль болон унадаг дугуй сонирхогчдод зориулан шинэ төрлийн луужингийн төхөөрөмж танилцуулаад байна. Энэ бол хуучны уламжлалт луужингийн төхөөрөмжөөс тэс өөрөөр ашиглагдахаар бүтээгдсэн боловч ашиглахад хамгийн амархан ухаалаг "GPS" юм.

Ус чийг болон доргилтоос хамгаалагдсан энэ "GPS" нэг сар буюу 30 өдрийн турш цэнэгээ барьдаг. Дэлгэцэн дээр очих газрын зүг чигийг заасан өвөрмөц хэлбэртэй зүүтэй. Хэдэн км газар яваад хаашаа хэрхэн эргэхийг цаг тухай бүрт нь мэдээлдэг аж.

Үүнийг ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар ашиглах боломжтой юм. Утсаараа дамжуулан өөрийнхөө очихыг хүсэж байгаа газрын мэдээллийг авч болно. Мөн өмнө, хойно, баруун болон зүүн зүгийг төвөггүй зааж өгдөг тул жолоо барьж байхдаа хаашаа явж байгаагаа мэдэхэд хялбар юм байна.

Зохион бүтээгчид нь энэ шинэ төрлийн луужингаа зах зээлд худалдаалахын тулд үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө санхүүгээ Кикстартерийг ашиглан босгож буй аж.

Анхандаа 60000 фунт стерлинг хангалттай хэмээн тооцоолж байсан бол төлөвлөгөөгөө давуулан биелүүлж бараг хоёр дахин илүү санхүүжилт авч чаджээ. Зах зээл дэх үнийн хувьд 129 ам.доллар байх болно гэж мэдээллээ.


Онцлох нийтлэлүүд