ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.16 01:09

“Apple” шинэ загварын бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

“Apple” компани өнгөрсөн шөнө өөрийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах ээлжит арга хэмжээг “Time Flies” нэртэйгээр онлайн байдлаар зохион байгууллаа. Тус компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад тус компани хоёр төрлийн iPad, хоёр төрлийн Apple Watch ухаалаг бугуйн цаг, онлайн үйлчилгээнүүдийг багцалсан “Apple One” шинэ үйлчилгээ, iPadOS 14, iOS 14, WatchOS 7, TVOS 14 үйлдлийн системүүдийн шинэ хувилбаруудыг танилцуулжээ. Харин өндөр хүлээлт үүсгээд байсан шинэ загварын iPhone ухаалаг утсаа аравдугаар сарын 13, 14-ний аль нэгэнд танилцуулахаар болсон байна.

ШИНЭ “IPAD AIR”, НАЙМДУГААР ҮЕИЙН “IPAD”

Шинэ "iPad Air"

  • Эхлэх үнэ 599 ам.доллар
  • “iPad Pro” загвар шиг нүүр нь бүхэлдээ зөвхөн дэлгэцнээс тогтох хийцтэй
  • 9 инчийн "Liquid Retina" дэлгэц нь 2360 х 1640 нягтаршилтай
  • Арын камер нь "iPad Pro" загвартай адил 12 мегапиксель бол нүүрний камер нь 7 мегапиксель “FaceTime HD” камертай
  • “Touch ID” товчийг нүүрнээс шилжүүлж, ирмэг дээр байдаг “Sleep/Wake” товчтой нэгтгэсэн
  • “5 nm A14 Bionic” чип нь “6 core CPU”, “4 core GPU”, “16 core neural engine” процессоруудыг багтаасан
  • Тэнгэрийн хөх, ногоон, мөнгөлөг, хар саарал, алтлаг таван өнгөний сонголттой

Наймдугаар үеийн "iPad"

  • Эхлэх үнэ 329 ам.доллар
  • Шинэ "A12 Bionic" чипээр тоноглогдсон
  • Өмнөх загварууд шиг дэлгэцний дээд, доод талдаа өргөн хүрээтэй, "Touch ID" товчийг нүүрэндээ байрлуулсан

Apple Watch Series 6, Apple Watch SE

Apple Watch Series 6 загвар-үндсэн загварын шинэ хувилбар

  • Эхлэх үнэ 399 ам.доллар
  • Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах мэдрэгч нэмэгдсэн
  • Хөх хөнгөн цагаан, алтлаг болон саарал зэвэрдэггүй ган хийцийн сонголтууд нэмэгдсэн
  • Анх удаа “Red” загвар нэмэгдсэн
  • "iPhone 11" загварынхтай ижил "S6 dual core" процессортой
  • Байгалийн гэрэлтэй орчинд дэлгэц нь 2.5 дахин тод харагддаг
  • Байнгын ажиллагаатай "altimeter" буюу далайн түвшнээс дээш өндөр хэмжигч системтэй болсон
  • “Solo Loop” нэртэй түгжээгүй, сунадаг силикон материалтай оосор долоон өнгөний сонголт нэмэгдсэн
  • “Solo Loop”-ын сүлжмэл материалтай хувилбар таван өнгөний сонголттой
  • Байгаль орчинд ээлтэй байх үүднээс шинэ “Apple Watch” загваруудын хайрцганд “USB” цэнэглэгч кабель дагалдуулахаа больсон

Apple Watch SE- хямд үнэтэй загвар

  • Эхлэх үнэ 279 ам.доллар
  • “Series 5” загвартай адил S5 процессортой, дэлгэц нь үргэлж асаалттай байх "always on" горимгүй зэрэг сул талтай
  • Байгаль орчинд ээлтэй байх үүднээс шинэ “Apple Watch” загваруудын хайрцганд “USB” цэнэглэгч кабель дагалдуулахаа больсон
  • Нэг "iPhone"-оос гэр бүлийнхнийхээ цагнуудыг нэгдсэн байдлаар удирдах “Family Setup” тохиргоо нэмэгдсэн. Гэхдээ тохиргоо “Series 4” загвар болон түүнээс хойшх загваруудын зөвхөн “Cellular” хувилбаруудад үйлчилнэ.

“Apple One” үйлчилгээнүүд ба “Fitness Plus” үйлчилгээ

Apple One” үйлчилгээ

  • "Apple Music", "Apple TV Plus", "Apple Arcade", 50GB-ийн "iCloud" storage зэрэг үйлчилгээнүүд хамгийн хямд төлбөртэй буюу сарын 14,9 ам.доллараас эхэлнэ
  • Зургаа хүртэл тооны хүн хувааж ашиглах боломжтой гэр бүлийн “The Family Plan” багц болон 200 GB-ийн багтаамжтай "iCloud storage" үйлчилгээ сарын 19,9 ам.долларын үнэтэй
  • Зургаа хүртэл хүн хувааж ашиглах боломжтой "Apple News Plus", "Fitness Plus", 2TB багтаамжтай "iCloud storage" үйлчилгээнүүдийг багтаасан “The Premier” багц хамгийн үнэтэй нь бөгөөд сарын 29.9 ам.доларын үнэтэй

Fitness Plus” үйлчилгээ

  • “Fitness Plus” нь "iPhone", "iPad", "Apple TV", "Apple Watch" төхөөрөмжүүд дээр ажилладаг эрүүл мэндийн цоо шинэ үйлчилгээ
  • Йога, дугуй, бүжиг зэрэг 10 төрлийн дасгалтай энэ үйлчилгээнд долоо хоног бүр шинэ дасгалууд нэмэгдэнэ
  • Худалдаанд гарах үнэ 9,9 ам.доллар
  • Бүтэн жилийн төлбөр 79,9 ам.доллар

Дээрх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс гадна тус компани үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд болох "iOS14", "iPadOS14", "watchOS7", "tvOS 14" үйлдлийн системүүдээ өнөөдрөөс /2020.09.16/ зах зээлд гаргаж байна.


Онцлох нийтлэлүүд