ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.01.13 04:01

АН, МАХН хэмээх сиамын ихрүүд

Барьсан  байшин­гийн­­хаа өндрөөр өрсөл­дөхөөс өөрөөр барьцтай юм хийхгүй  байгаа  МАХН, АН хоёр  улс орны асуудлыг хөнжилдөө хэ­лэл­цэж шийддэг болс­ноос хойш улс төр ч нэг л биш болчихлоо. Төр барь­даг хоёр нам нь ин­гэж нуруугаараа  наалд­сан сиамын ихэр  бол­чихоор зовлон их л бай­даг байх. Уг нь сиамын ихрүүд "хоёр тийш бол­чих" санаатай боломж хайж салгуулах гэж мэс засал хийлгэдэг  бол  бурх­ны гэсгээлээр тийм  болж төрөөгүй атлаа  тэд  сайн дураараа мэс за­салд орж сиамын ихэр  болох замыг сонгосон. Сонгуулийн тогтолцоогоо ч энэ тал руу нь явуулж, ихэр хувь заяатайгаа эв­лэ­­рэхээр шийдэв болол­той.

МАХН-ын хувьд одоо­гоор эзэнгүй айл шиг л байна. Оны өмнө эм­чил­гээ хийлгэхээр АНУ-ыг зорьсон С.Баяр  мөддөө ирэхгүй учир МАХН-ын Бага хурал ч хувь хүний эрүүл мэндийн шалт­гаа­наар хойшиллоо. Дахиад хэдий хугацаагаар Бага хурал хойшлохыг   хэлж  мэдэхгүй гэж намын ерөн­хий нарийн бичгийн дарга Лаос, Вьетнамыг  зорихдоо хэлчихээд яв­сан. МАХН-ын удирд­ла­гуудаас У.Барсболд л гэрээ сахиж үлдсэн бө­гөөд  хотын намын хо­рооны дарга Б.Мөнх­баа­тар нь ч У.Хүрэлсүхтэй хамт яваа. Бага хур­лаа­раа намын даргыг солих талаар ярих гэнэ хэмээн баахан ярьцгаасан. На­мын даргад санаархсан хүмүүс ч хор найруулж, ховоо яриад эхэлчихсэн байсан даа.  Саяхны нэ­гэн сонсгол дээрээ хуруу дарам цөөхөн гишүүн ирсэн байхыг хараад Сү.Бат­болд "Намын дар­га  байхгүй бол ажил ч явахгүй байна даа" гэсэн салаа утгатай үг чу­лууд­сан байна. Нэг талаас нь ойлговол С.Баярыг сана­галзсан мэт боловч нөгөө талаас байгаа нэртэй ийм хүн энэ мэт удвал ажил явахгүй нь дээ гэсэн санаа юм шиг.  Байдал иймэрхүү байх зуур дархан мэ­хээ­рээ дандаа ялж байдаг МАХН-ын  орон нутгийн сонгуулиар гарч ирсэн хэд нь хоорондоо хөл толгойгоо олохгүй хэрэл­дэж,  тэмцэлдээд учраа мэдэхээ  байв. Эцэг, эхээ эзгүйд сахилгагүйтэж гэр орноо буулгаж орхидог хүүхдүүд шиг аашилж, хэдэн дүүргийнхээ Засаг даргыг огцруулах, шүүхэд өгөх гээд байдал хур­цадмал тал руугаа ханд­чихлаа. Энэ бүхний цаа­на нь хотын бүлэглэлийг сулруулах гэсэн Н.Энх­баярын тоглолт явж бай­гаа гэх шинжээчдийн дүг­нэлт гарч эхэлчихлээ. Хотын бүлэглэлийг сул­руулах гэж хооронд нь яс хаяж, айл эзгүйчилж  буй Н.Энхбаярын тоглолтод жигүүрийнхнийг баахан хардсан. Оны өмнө бүтэц, зохион байгуулалтын өөрч­­лөлт  хийсэн жигүү­рийн­хэн харин  нэг хэсэг­тээ чимээ алдрав. Ах­мадуудаа хүлээж авч уул­зах зэргээр хоног өдөр хороож байгаа гэнэ. 

Ямар ч байсан намын ерөнхий нарийн бичгийн дарга нь намын эв нэгд­лийг бусниулах үйлдэл хийж болохгүй гэж хатуу анхааруулаад явсан  ч нөгөөдүүл нь үгэнд  ор­сонгүй.

Учраа олохгүй байгаа МАХН-тай АН ч адилхан болчихов. Дүүргийн на­мууд хийгээд орон нутагт нь МАХН-ынхтай адил иймэрхүү толхилцоон яваад л байгаа.  Гэтэл Ардчилсан намын бай­ранд үзэгдэх хүн үгүй болж, ардчиллын баяраа тэмдэглээд тал, тал тий­шээ талийжээ. Намууд нэг иймэрхүү л байна. Наалдсан  биетэй,  хоёр толгойтой болохоос ба­раг л нэг хүн болсон АН, МАХН хэмээх сиамын их­рүүдийн энэ онд хийх хам­гийн том ажил нь хоёр на­мын байшин л байх юм байх. Өөрөөр  өрсөлдөх, ялгарах юм ч тэдэнд үл­дээгүй дээ, нэрийг нь эс тооцвол шүү.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Онцлох нийтлэлүүд