ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.01.15 04:01

Дэмбэрэл яагаад “дэмий донгосоод” унав

Үндсэн хуулийн өд­рийг бид тэмдэглэн өнгө­рүүллээ.   Уг өдрийг тэм­дэглэн өнгөрөөх явцад УИХ-ын дарга Д.Дэм­бэ­рэл УИХ-ын чуулган дээр үг хэлсэн юм. Хэлсэн үгэн­дээ "Сонирхлын зөрчилд суу­рилсан удирдлагын ёс зүйгүй авирлал, ав­лига, зан суртахууны до­рой­тол, төрийн хүнд сур­т­лыг олон нийтийн зү­гээс эг­дүүцэн дургүйцэх бол­лоо. Ард иргэд Үндсэн хуулийн үзэл санааг хэ­рэг­жүүлэхдээ шударга ёсыг эрхэмлэн, хууль бус аливаа бусармаг явдлыг сөрөн зогсохыг хичээж буй нь зүй ёсны юм. Энэ бүхнийг иргэд өөрсдийн саналаа илэрхийлж буй  байдал, иргэний нийг­мийн байгууллагуудын тавьж буй зүй ёсны шаард­лага, хэвлэл мэ­дээл­лийн хатуу ч гэсэн үнэнийг илэрхийлсэн шүүмж­­лэлээс бэлхнээ харж болно" гэсэн юм.

Өвгөн дарга дээдсийн хүрээний увайгүй луйвар булхайг хараад тэсвэр нь алдарсан бололтой. Тэр­бээр банкуудыг дам­пуу­руулан хувааж авахыг хараад, төмөр замын  зал­­­хам дажинга үзээд, улс төрийн намуудын увай­­­гүй хуйвалдаанд орол­­­­цоод, С.Баяр, Н.Энх­баяр хоёрын өс өвөрлөсөн тол­хил­цоо­ныг ойлгоод дуугүй сууж тэссэнгүй. 

Чадлаараа л хэлж бай­гаа нь тэр. Өвгөн ком­мунистын толгойд энэ бүхэн үнэхээр багтахгүй учраас л үүнийг хэлээ болов уу. Д.Дэмбэрэл дар­­гын хэлсэн үгний та­лаар олигархиуд хоо­рон­доо "Дэмбэрэл яагаад дэмий донгосоод унав" хэмээн ад үзэж байгаа сураг ч байна. Шинэ үеийн оли­гар­хиудад ёс­той л дон­госож байгаа харагдаа биз ээ.

Гэвч ухаан орох нас­наасаа эхлээд л нам за­саг, ард түмнийхээ төлөө гэж заалгаж ирсэн түүнд одоогийн олигархиудын энэ бүх ёс бус үйлдэл үнэхээр халширмаар бай­гаа. Хуучин цагийн ийм хүмүүжилтэй хүнд төр засгийн эрхэнд байгаа залуу олигархиуд ямар аймаар байдаг бол хэмээн дээрх үгийг нь уншиж байхдаа бодож байв.

Тэдэнд ашгаас өөр бүх юм юу ч биш. Ашиг олж байвал юун улс орны эрх ашиг, ард түмэн. Ху­далдаж авч болох бүх юмыг худалдан авч, ху­далдан авч болохгүй бол замаасаа ямар ч аргаар хамаагүй зайлуулдаг.   УИХ-ын даргын дээрх үг одоогийн манай төр зас­гийн дээгүүрх албан ту­шаалтнуудын улаан үнэ­нийг хэлсэн байна. Ингэс­нээрээ тэдэнд бөөн тээр саад болох биз ээ.

Тэрбээр энэ үгийг са­намсаргүй хэлээгүй. Тийм болохоор  засаг барьж байгаа  хоёр нам түүнийг зайлуулах талаар бодох болно доо. Өөр арга үгүй. Орчин үеийн хулхи дарга нарынхаа занг өвгөн ямар ойлгох биш. Ер нь харж байхад УИХ-д хуу­чин цагийн шударга хатуу үг хэлдэг, залуу үетэйгээ толхилцдог, зарим та­лаараа хоцрогдсон ч юм шиг харагддаг гишүүн  ганц нэг байх юм. Ямар ч байсан хатуу үг хэлчихээд байна гэдэг  ч бас нааш­тай л хэрэг юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бай­на. Одоо энэ Д.Дэмбэрэл  дарга ч бас нэмэгдэх бо­лолтой. "Эрдэнэт"-ийг хувьч­лах дээр тэд маш дургүй байгаа. Гэвч олон улсын бирж дээр хувьцааг нь зарахаас өөр шударга арга хаана ч алга байна. Тэгээд зарах гэхээр нө­гөө л олигархиуд нь авна гэхээс яс нь шархирч байгаа биз ээ.

Одоо харин Дэмбэрэл дарга сонирхлын зөр­чилд суурилсан удирд­лагын ёс зүйгүй авирлал хаана байгааг ард түмэндээ ил тод хэлж өгөх ёстой. Мөн авлига төрийн хүнд суртлыг арилгах та­лаар чухам юу хийх тухайгаа зарлах хэрэгтэй байна. Тэгвэл ард түмэн ядахдаа сэтгэл нь онгойх байлгүй.                                                         

Ж.САНДАГДОРЖ

Онцлох нийтлэлүүд