ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.10.18 12:10

Авлигачдын хөзрийн тамга Сангарагчаад байгаа болохоор л ингээд байна

Авлигатай тэмцэхийн дарга гэж байрнаас нь хөдөлгөж болдоггүй бул хар чулуутай болжээ. Мон­­голын төр хүртэл айгаад хөдөлж чадахгүй байна. "Ил санал хураа­хаар занаанд нь орчихно" гэж хэр баргийн юмнаас айдаггүй Хууль зүйн сайд Ц.Нямдорж  тайлбарлас­ныг бодоход мань хүний асуудлыг нууцаар хэлэл­цэх гэж зүтгээд байгаа МАХН-ын гишүүдэд их учир байх шиг. Унагах гэхээр "нөгөөхийг чинь хэлнэ шүү" гэж айлгаад байдаг бололтой. Ер нь Сангарагчаа  их  юм мэ­дэж байгаа нь гарцаагүй.   Тиймдээ ч өөрийнх нь  суудал яригдахтай зэрэг 21 авлигачийг зарлах тухай мэдээлэл түгж байхав. Хэрэв зарлавал өөрөө унана. Тэгэхээр айлгаж байгаад үлдэх нь гарцаагүй бололтой. Ямар сайндаа 21 авлига­чийг зарлах сургаар баа­хан улстөрчид Авлигатай тэмцэх газрын таньдаг мэддэг хүмүүс рүүгээ сэм­хэн утас цохиж "Миний нэр байна уу" гэж асуусан гэхэв дээ. Юутай  ч Санга­рагчаагийн энэ айлган сүрдүүлэлт олон хүнийг нойргүй хонуулж дөнгөж л байна. Сангарагчаа бас муу ажиллаж байна л даа. Мэдэж л байсан юм бол эртхэн хэлчихгүй. Тэгсэн бол энэ хэдийн өмнө ингэж асуугдаад суугаа ч уу. "Намайг уна­гана гэж гонж" гэж нэлээд эрт бардамнаж байсан нөхөр. Тэгж том дуугарч, онгирох шалтгаан нь энэ 21 авлигач байсан байна. Уг нь одоо зарлачихвал УИХ-ын одоогийн хэд бие биеэ  барьж өгөөд 21 байтугай юм болно л доо. Дэлхийгээр нэг авлига ихтэй орон гэдгийг мэдээд авлигын индексээрээ жи­лээс жилд урагш ахиад байхад эртээ цагийн улирч өнгөрсөн Гаалийн Баатарын хэргээс өөр дуулиантайхан авлига­чийг илрүүлсэнгүй. Ил­рүүл­чихээд зарласангүй гэх үү дээ. Тэрнээс биш  нялх хүүхэд ч төрд ажил­лагсад авлига авдгийг мэддэг болсон цаг  шүү дээ.

Энэ  хүнийг албан ту­шаа­лаас нь буулгах  асуу­дал сунжирч, үндсэн шугамаасаа хазайж, бүр төөрөөд одоо УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтыг яриад эхэлчих­лээ. Зунжин зууралдаад бардаггүй энэ хүнийхээ асуудлыг нэг тийш болгож чадахгүй манай УИХ гэж хэрэг алга. Хууль батла­хын оронд хүний албан тушаалтай зууралдаад хамаг цагаа барж дуус­лаа. Ард түмэн бол яагаад ингэж сунжруулаад зуу­ралдаад байгааг нь гадарлаж л байгаа. Сан­гарагчааг огцруулахаар өөрсдөө бас огцорчих гээд байгаа болохоор л тэр шүү дээ.

Манайхан хачин хү­мүүс. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрт нь таван зуун саяын авлига өгөх гэсэн  хүн байсан гэчихээд  нэрийг нь нууж хаацай­лаад байсан. Эсвэл авлига авдаггүй сүрхий хүн болох гэж сайхан жүжиглэв үү. Өгөх гээд байсан хүн байгааг хэ­лээд байхад нь Авлига­тай тэмцэх газрын нөхдүүд шуудхан очоод хэлүүл­чихгүй дээ. Хэлэхгүй бай­вал гэмт хэрэг нуун дараг­дуулсан, эсвэл авлига авсан л байж таараа. Ингэхээр ганц Сангараг­чааг ч биш Авлигатай тэмцэх газрын асуудлыг нэг эргэж хармаар юм. УИХ-ын ил, далд сана­лын тухай эцэс төгсгөлгүй маргаанаас харахад   Авли­гатай тэмцэх газрын даргыг ил санал хураал­таар авч хэлэлцээд авч үлдэх гэж зүтгэвэл авлига аваад өмөөрлөө гэж ха­рагдана хэмээн ичээд байгаа ч юм шиг.

Тэгээд өөрсдийгөө барьж өгье гэвэл Санга­рагчааг унагах хэрэгтэй болчихно. Авч үлдвэл амь аврагдах янзтай. Үнэн хэрэгтээ УИХ ингэж мар­гаад байх ч хэрэг алга. Авлигачдын хөзрийн там­гыг Сангарагчаа атгачи­хаад сууж байгаа боло­хоор УИХ ингээд байна.  Хууль  зөрчин байж далд саналаар шийдэх гээд байгаа МАХН-ын нөхдүү­дээс л тэр 21 авлигачийг ер нь хайх хэрэгтэй юм байна. Монголын төрд байгаа хэд өөрсдийнхөө авлигын хэргээс болж л ганц хүнд чадуулаад га­цаанд орчихоод байна шүү дээ.

Онцлох нийтлэлүүд