ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.02.14 11:02

АН-д шинэ эвсэл төрж, МАХН Дээд шүүхэд өргөдлөө өгнө

АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛ ХОЙШЛОВ

Ардчилсан намын фрак­цуудын зөрчил ид өрнөж байна. Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаараа намын дүрмийн өөрчлөлт, намын ерөн­хий нарийн бичгийн дар­гын асуудлыг хэлэлцэ­хээр тохирсон Алтан гадас, МоАХ фракцынх­ны төлөвлөгөө ну­ран уна­сан талаар бид мэдээ­лэл хүргэж байлаа. Тохи­рооноосоо буцсан Н.Ал­тан­хуягт ҮЗХ дахь МоАХ фрак­цынхан хурал хаяж бэлэг барьсан. Харин саяхнаас энэ тохирооны нөгөө талд үлдсэн Ард­чилсан хүчний холбоо, МҮДН, Нэг ардчиллын залуус нэгдэн эвсэл бай­гуулахаар ярьсан гэнэ. Өнгөрсөн удаа­гийн гэнэ­тийн тохиролцоо шиг үйл явдал өрнөх аваас хариу барихаар тэд ийнхүү гар барилцахаар болжээ.

Үүнээс гадна өнгөр­сөн баасан гаригт тус намын Хяналтын ерөн­хий хороо хуралдахаар цаг товлосон ч Н.Алтан­хуяг даргынхаа ту­шаа­лаар гэнэт хойшлогдов.  Уг нь удаан хугацаанд хоёр даргатай явж ирсэн мар­гаантай дүүргүүдийн асууд­лыг энэ удаа цэгц­лэх ёстой байлаа. Хянал­тын ерөнхий хорооны гишүүдийн олонхи Алтан гадасынхан. Тиймээс ч хоорондоо ойлголцож өгдөг­гүй Баянзүрх, Чин­гэлтэй, Хан-Уул  дүүргүү­дийг Алтан гада­сынхан өөрсдийн хүндээ өгөх нь гэсэн таамаг нам дотор хэдийнэ бий болчихоод бай­сан юм. Гэвч энэ удаа асууд­лыг нэг талд нь гар­гасангүй хойшлуулж ирэх долоо хо­ногт ярихаар болов. Намын дарга, Ал­тан гадасын тэргүүн Н.Алтанхуяг ямар нэгэн улс төрийн үйл явцаас шалтгаа­лан ийнхүү хойш­луулсан байж болох юм. Нэгэнт л ингэж улайрч байгаа бол Алтан гадас­таа энэ дүүргүү­дийг авчи­хсандаа ч дээр биз. Тэгэхгүй энэ янзаараа сон­гуультай золговол бай­дал улам л төвөгтэй болно. Мөн Ардчилсан нам дүрмээ өөрч­лөхөөр ярьж эхлээд нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Харин сүүлийн үед дүрмийн өөрч­лөлтийг хийхээр  энд тэндгүй хуралдах болжээ.

МАХН ДЭЭД ШҮҮХЭД ӨРГӨДЛӨӨ ӨНӨӨДӨР ӨГНӨ 

Улс төрийн жижиг на­мууд нэгдэж гуравдагч хүчин бий болох явц руу явчихлаа. Үүнд  Дээд шүү­хэд нэрээ бүртгүүл­чихвэл МАХН голлох үүрэг гүй­цэт­гэхээр яригдаж байна.

Онц их хурлаа хийсэн МАХН өнөөдөр өргөдлөө Дээд шүүхэд өгөхөөр болжээ. МАХН нэрээр  нь Дээд шүүх бүртгэнэ  гэдэгт тэд итгэлтэй байгаа гэнэ. Өөрсдийн зүгээс хуулийн гаргалгааг ч нарийн судалжээ. Мөн өнөөдөр тус намын Гүйцэтгэх тов­чоо ху­ралдах юм байна. Энэ удаа тэд бүтэц зо­хион байгуулалт, аппа­ратын ажилтнуудын ажил үүргийн хуваарийг ярил­цах аж. Дээд шүүх МАХН нэрээр нь бүртгэсний дараа аймаг, нийслэл, сум, дүүргүүд дэх нэгжүү­дээ байгуулахаар төлөв­лөөд байгаа юм байна. Хэдийгээр байдал ийм бай­гаа ч тэдний дунд бие биенээ МАН-ын тагнуул гэж хардаж сэрдэх явдал газар авчээ. Хурал хаяж гарсан Ц.Алтан­шагай хэ­мээх залууг ч ингэж хар­даж сэрдсэн байна. Уг нь түүний бухимдлын шалт­гаан Хэнтий, Орхон айм­гаас ирсэн төлөөлөгчдөд мандат олгох­гүй буцаас­наас эхлэлтэй байж. Ирсэн төлөөлөгчдийн ман­датыг өгсөнгүй гэж хур­лын өмнөх өдөр Ц.Ал­танша­гайг ундууцахад Гүйцэтгэх тов­чоо­ны гишүүн Ю.Атар нүүр рүү нь нулимж, түлхэж орхи­сон байна. Үнэн хэрэгтээ хурал орхиж гарсан Ц.Ал­таншагайг МАН-ынхан ч нэ­лээд орол­дож хувийн бизнест хүртэл саад хийх гэж хавчиж байсан атал ийнхүү МАХН-ынхан нь бас тагнуулч гэж үзжээ. Цааш­лаад Н.Энхбаяр, Ц.Ши­нэ­баяр нарын зөр­чил ч Онц их хурлаас өмнө  явж байсан бөгөөд намын даргын сууд­лыг хэн хэн нь сонирхсо­ноос болсон гэнэ. Одоогоор энэ намынхан өндийх гэж зүтгэж байгаа ч ард нь иймэр­хүү явдлууд бас болоод байгаа ажээ.    

МАН АЛТАН ГАДАСТАЙ ТОХИРОВ УУ?

Энэ хооронд МАН-ын­хан бас л толхил­цоон­той. Нам доторхи жижиг ашиг сонирх­лууд намын даргатайгаа зөрөн байж жагсаал цуглаан дураа­раа зохион байгуулсан У.Хүрэлсүхийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх гэж байгаа талаар мэдээлэл нисгэх болов. Үүнийг харин эх сурвалжууд үгүйсгэж бай­гаа бөгөөд  "У.Хүрэлсүх шиг эрүүл хүн байхгүй" хэмээн хэллээ.  Харин улс төрийн үл ойлголцол, үйл явдлын өрнө­лөөс шалт­гаалан удаан хуга­цаанд хойшилсоор байгаа Сон­гуулийн тухай хуулийг ирэх хавар хэлэлцэхээр да­хин хойшлуулсан. За­рим эх сурвалж гарцгүй гацчихаад байгаа энэ хууль дээр Ард­чил­сан намын Алтан гадас фракц Ардын намын­хан­тай тохироонд хүрсэн гэж үзэж байгаа юм. Тэд Сон­гуулийн хуулийг энэ удаа­даа 2008 оныхоороо явуулъя гэж са­нал нэгд­сэн гэх. Намуудын ойрын үеийн сонин хачин нэг иймэрхүү л байна.

Онцлох нийтлэлүүд