ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.06 08:05

Хуурамч хүнс хүний амь насанд заналхийлж байна

Сүүлийн хэдэн жил Хята­дад хоол хүнсний аюулгүй байдалд заналхийлэх асуу­дал түгээмэл гарч, нэг ёсны ужгирах хандлагатай болсон билээ. 2008 онд меламинтай сүү зарснаас зургаан хүүхэд нас барсан бол 330 мянган хүүхэд өвчилсөн гашуун түүх бий.  Тэгвэл сүүлийн үед мах, махан бүтээгдэхүүнд "но" ажиглагдах болсон нь шал­гал­таар илрэх болжээ. Ту­хайл­­­­бал, Хятадад өнгөрсөн нэг­дүгээр сарын сүүлчээс эхлэн хүнсний аюулгүй байд­лыг хангахтай холбогдуулан хяналтаа чангатгах болсон. Үүнтэй холбогдуулан өргөн хүрээг хамарсан барив­чил­гааг ч явуулж эхэлжээ. "Хуу­рамч" мах үйлдвэрлэсэн гэх хэргээр тусгай ажиллагаа явуулж, гурван сарын хуга­цаанд 904 хүнийг баривч­лаад байна. Өнгөрсөн баасан га­ригт гэхэд ийм төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүл­сэн хэргээр зохион байгуу­лалттай гэмт хэргийн бүлгийн  60 гишүүнийг саатуулжээ. Тэд 2009 оноос хойш хонь, үх­рийн мах нэр дор харх, усны булга, үнэгний мах борлуулж бай­сан нь шалгалтаар илэр­сэн бай­на.  Мөн тэдний хууль бусаар үйлдвэрлэсэн 20 тонн махыг хураан авсан талаар "Синьхуа" агентлаг мэдээлэв. Сүүлийн гурван сард хуурамч мах үйлдвэрлэсэн тохиолдол 382 удаа гарчээ. Гэмт хэрэгт­нүүд мах, махан бүтээгдэ­хүүндээ ус шахах, өвчилсөн амьтны мах ашиглах, устөрөг­чийн хэт исэл, нитрат, фосфат зэрэг химийн бодис хэрэглэн махны өнгийг хувиргаж бай­сан ноцтой зөрчлүүд илэрчээ. Энэ талаар БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын  яамны албан ёсны төлөө­лөгчийн мэдээлснээр "Бид баруун өмнөд нутагт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хоёр цехийг ил­рүүл­сэн. Тэд тахианы сарвуунд устөрөг­чийн хэт исэл шахсан байсан юм" гэжээ. Мөн Шан­дунь му­жид хуурамч мах үйлдвэрлэн, Шанхай хот, Зянсу болон бу­сад мужид нийлүүлж байсан бүлэг этгээ­дийг баривчилжээ. Тус гэмт бүлгийнхэн ойрол­цоо­гоор 1.6 сая ам.долларын ашиг олсон байж. Он гарсаар Хятадын хууль сахиулагчид мах, махан бүтээгдэхүүндээ хортой бо­дис шахсан болон өөр амьт­ны мах холих зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж бай­сан 1721 үйлдвэр, цехийг илрүүлж хаасан бай­на. Ийн­хүү олныг хамарсан ба­рив­чилгаа явуул­сан нь хүнс­­ний аюулгүй байдлыг хан­­­гах­тай тэмцэх ажлынх нь нэг хэсэг юм. БНХАУ-ын Тө­рийн зөв­лө­лийн Ерөнхий сайд Ли Көцян гуравдугаар сараас эхлэн хүнсний аюул­гүй байд­лыг сайжруулах нь нэн тэргүү­ний зорилт хэмээн онцолж бай­сан удаатай. Да­раагийн ша­танд сүү, сүүн бүтээг­дэхүүнд хяналт тавьж, шал­галт явуу­лах болсон та­лаар "Синьхуа" агентлаг мэ­дээл­жээ. Үүнтэй зэрэгцэн Оросын мэргэжилт­нүүд Хятад руу зор­­чиж буй иргэддээ үхэр, хонины мах агуулсан бүтээг­дэхүүн болон хоол хүнс ху­дал­дан авахгүй байхыг зөв­лөжээ. Түүнчлэн Хятадын хилтэй залгаа ор­ших нутгийн хилээр орж ирж буй мах, махан бү­тээгдэхүүнд хатуу хяналт та­виад байна.  Мөн ийм төрлийн бүтээг­дэ­хүүн нь хүний биед хавдар үүсгэх аюултайг ч мэр­гэ­жилт­нүүд онцолжээ.

ХУУРАМЧ МАХ ҮЙЛДВЭРЛЭГЧИД

ӨМӨЗО-д 23 тонн "хуу­рамч үхрийн мах"-ыг хураан авч устгалд оруулжээ. Шал­гал­таар хураан авсан бүтээг­дэхүүний дунд  боловсруу­лаагүй, хөлдөөсөн холимог мах байснаас гадна  химийн бодис шахсан болон нян агуул­­сан мах ч  байжээ. Тэгвэл Гуйжоу мужид ийм төрлийн хууль бус ажиллагаа явуулж байсан зургаан сэ­жигт­нийг баривчилжээ. Тэд тахианы сарвуунд устөрөг­чийн хэт исэл шахаж, дараа нь хоол амт­лагчтай хольж хуурах бо­лон чанах зэргээр бэлтгэн бор­луул­даг байсан аж. Харин Ханжоугийн зах дээр бор­луулж байсан махнаас най­ман удаа сорьц авахад зур­гаад нь зөрчил илэрчээ. Ту­хайл­бал, Хятадын Шинжлэх ухаан, технологийн хүрээ­лэнгийн лабораторид хийсэн шин­жилгээгээр үхрийн махны оронд гахайн мах зарж бай­сан нь тогтоогджээ. Учир нь гахайн мах нь үхрийн махнаас хоёр дахин бага үнэтэй байдаг аж. Түүний амт, үнэр, гадна байд­лыг өөрчлөн үхрийн мах хэ­мээн худалдаж байсан бай­на.

Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэ­дээлснээр гэмт этгээдүүдийн арга барил улам нарийсч, илүү боловсронгуй технологи ашиг­лан, махны өнгө үзэмж, үнэрийг ч өөрчилж чадаж буйг онцолжээ. Гэмт этгээ­дүүдийн хамгийн их хэрэг­лэдэг луйвар нь өвчнөөр үх­сэн амьтны мах борлуулж, хархны махыг хо­ниных гэж хуурах, жинг нэ­мэх үүднээс ус шахаж хөл­дөөдөг байна. Шан­­­­­хай хотын дундуур урс­даг голоос арав гаруй мянган гахайны цогцос ил­рүүлсэн хэрэг ч холынх биш. Гэмт этгээдүүд түүнийг авч бор­луулаагүй гэх ба­талгаа ч байхгүй билээ. Ялангуяа шу­вуу­ны ханиад гарах болсны улмаас тахиа, нугасны махны борлуулалт муудсан тул тэд­ний хууль бус ажиллагаа эрчимжээд бай­жээ.

Сүүлийн үед зөвхөн Хята­дад төдийгүй олон оронд хямд махыг өндөр үнэтэй чанартай мах хэмээн зарах явдал мэр сэр гарсаар буй. Ирландад хамгийн анх үх­рийн мах гэж дэлгүүрээр зарж байсан махнаас сорьц авч шинжлэн, адууны мах байс­ныг тогтоосон удаатай.  Ир­ланд, Их Британид адуу­ны махыг хүн­сэнд хэрэг­лэ­хийг цээрлэдгээс гадна зөвхөн нохой, муурны хоо­лонд л хэрэглэдэг аж. Тиймээс энэхүү дуулиан нь ард иргэ­дийн бухимдлыг төрүүлээд авсан. Үүнтэй хол­богдуулан мах нийлүүлэгчид олон мян­ган тонн махаа бу­цаж тата­хад хүрсэн билээ.

Дуулиан зөвхөн адууны махаар, Европоор хязгаар­лагдсангүй. Далайн нөөцийг хамгаалах чиглэлээр үйл ажил­­­лагаа явуулдаг "Oceana" загас, далайн гаралтай бү­тээг­дэхүүний найрлагад шин­жилгээ хийхэд зөрчил илэр­сэн юм. Зоогийн газар,  дэл­гүү­рээр зарж байсан  далайн загас, далайн гарал­тай бү­тээгдэхүүн нь шошго дээр заагдсанаас өөр  байжээ. Өөрөөр хэлбэл,  оронд нь хямд үнэтэй загас болон да­лайн бүтээгдэхүүнээр орлуул­сан байж. Тухайлбал, Нью-Йорк хотын худалдааны сүл­жээ­гээр борлогдож байсан загас­нуудын 40 хувьд нь өөр загас­ны мах хольсон байсныг   шалгалтаар тогтоосон юм. Мөн Аме­рикт  зарагдаж бай­сан  загас­ны махаар хийсэн хоолны  25 хувь цэсэн дээр байснаас  өөр байжээ.  Үүний зэрэгцээ Европт ч зарагдаж байгаа далайн гаралтай хүнс­ний бүтээг­дэ­хүүний 30 хувь нь шошго дээрхээсээ өөр найр­ла­гатай байсныг ил­рүүл­сэн байна. Үүний гол шалт­гаан нь луйварчид өн­дөр үнэтэй загасан бүтээг­дэх­үүн­дээ хямд үнэтэй загас­нуудыг хольж, их хэмжээний ашиг олдог бай­жээ.

ХЯТАДАД ЧАНАРГҮЙ БАРАА СУРТАЛЧИЛБАЛ ХОРИНО

Хятадад чанаргүй бараа бүтээгдэхүүнийг сур­тал­чил­сан алдартай хүмүүсийг хуу­лиараа хатуу шийтгэхээр болжээ. БНХАУ-ын Дээд шүү­хийн албан ёсны төлөөлөгч Сунь Зюньгун мэдэгдэхдээ энэ нь  чанарын шаардлага хан­гаа­гүй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, тараахтай тэм­цэх болон хянах ажлын хү­рээнд авч буй арга хэмжээ юм гэжээ.  Энэхүү шинэ дүрэм журам нь гадаадын иргэд ч хамаарах гэнэ. Мөн уг хууль зар сур­талчилгааны ком­пани, агент­лаг, менежер, нэг ёсны зах зээлд чанаргүй бүтээг­дэхүү­нийг "нийлүүлэх"-тэй хол­боо­той үйлдэл хийсэн этгээдэд хамаатай аж. Тий­мээс олны танил ч бай энгийн иргэд ч хуулиа мөрдөх шаард­­­­­­лага­тайг онцолжээ.  

  Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд