ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.07.19 02:07

B, C вирусын шинжилгээнд 876 мянган хүн хамрагджээ


"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 17-ны байдлаар B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд 876917 хүн хамрагджээ.

Эрүүл мэндийн даатгалын цахим системийн мэдээллээс харахад дээрх илрүүлэг шинжилгээнд орсон иргэдийн 3256 нь баталгаажуулах шинжилгээнд хамрагдсан бол 86020 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.

С вирусын эм 42 мянган иргэн, В вирүсийн эм 45 мянган иргэн хөнгөлттэй үнээр аваад байгаа юм байна.

Онцлох нийтлэлүүд