ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2020.06.15 05:06

BTS хамтлаг онлайн тоглолтоороо дахин нэг шинэ амжилт тогтоолоо


Дэлхийд алдартай BTS хамтлаг өчигдөр буюу зургадугаар сарын 14-ний өдөр фэнүүддээ зориулан "Bang Bang Con the Live" онлайн тоглолтоо хийлээ. Тус хамтлаг долоон жилийнхээ ойг тохиолдуулан энэхүү онлайн тоглолтыг зохион байгуулсан билээ. Тоглолт Big Hit Entertainment компанийн бүтээсэн Солонгос апп болохWeverse дээр тавигдсанюм. Уг тоглолт нь төлбөртэй тоглолт бөгөөд тасалбарыг урьдчилан захиалахад 35 доллар эсвэл BTS армигийн гишүүнээр элссэн тохиолдолд 26 долларын үнэтэй байжээ.Weverse дээр мэдээллэснээруг концерт нь зургаан дэлгэц бүхий камерыг санал болгох бөгөөд үзэгчид өөрсдөө сонгох юм.Мөн Солонгос, Англи, Япон, Хятад хэл дээр хадмал орчуулгыг хүргэх болно. Фэнүүд албан ёсны тасалбарыг авсны дараа тоглолтыг дараа нь дахин үзэх боломжтой. Энэхүү онлайн тоглолтыг 107 улсаас 756,600 хүн үзсэн ба ойролцоогоор 67 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олсон байна.Ийм хэмжээний үзэгчдийг цуглуулж онлайн тоглолт хийсэн уран бүтээлч байхгүй бөгөөд BTS хамтлаг нь дахин нэг шинэ амжилт тогтоолоо.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд