ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.07.22 11:07

“Counter strike GO”-д монгол тоглогч оролцоно

Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулдаг олон улсын “StarLadder-2019 Major” тэмцээн Германы Берлин хотод болж байна.

Энэхүү тэмцээний “Asia minor” шатанд монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа оролцоно. Өөрийн багтайгаа гэдэг нь тэрээр Австралийн Мельбурн хотод бакалавраар суралцахын хажуугаар тус улсын “Grayhound gaming” багт тоглодог, мэргэжлийн тоглогч юм.

Олон улсын “Star Ladder-2019 Major” тэмцээний урьдчилсан шат өчигдрөөс Америк болон Европын бүсэд эхэлжээ. Харин Ази тивийн шалгаруулалт энэ долдугаар сарын 24-28-нд болно.


Онцлох нийтлэлүүд