Нийгэм
2020.11.22 04:11

"COVID-19"-ийн үед дархлаа дэмжих хоолны жагсаалт

Хоол хүнс= ЭМ/ХОР. Хоол хүнс гэдэг бол зөвхөн гэдэс… | by Bat-Orgil  Bat-Erdene | Medium

Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:

  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

  • Өөх, тосны хэрэглээ:

  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
  • Транс тос хэрэглэхгүй байх

  • Мах, махан бүтээгдэхүүн:

  • Халуун шөлтэй хоол идэх
  • Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

  • Жимс, хүнсний ногоо:

  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

  • Гурил, гурилан бүтээгдэхүүн:

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

  • Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
  • Онцлох нийтлэлүүд