Гадаад
2020.11.21 11:11

​“Facebook” компани 167 сая бичвэрийг худал мэдээлэл агуулсан, алдаатай гэж үзэж тусгайлан тэмдэглэгээ хийжээ

Таны заавал мэдэх ёстой фэйсбүүкийн 10 тохиргоо | Unread Today


“Facebook” компани гуравдугаар сараас хойш олон нийтийн сүлжээнд “коронавирус”-ийн талаар худал мэдээлэл түгээсэн пост буюу бичвэрт анхааруулах тэмдэг байршуулж эхэлсэн байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус компанийн баримт шалгах систем хэрэглэгчдийн нийтэлсэн 167 сая бичвэрийг худал мэдээлэл агуулсан, алдаатай гэж үзэж тусгайлан тэмдэглэсэн байна. Үүнд “COVID-19”-тэй холбоотой худал, ташаа мэдээлэл ч мөн олноор багтжээ.

Түүнчлэн хүний бие махбодид шууд хохирол учруулж болзошгүй 12 сая худал нийтлэлийг “Facebook” болон “Instagram” хуудаснаас устгасан байна. Худал мэдээлэл нь “Facebook”-ийн хувьд хамгийн том асуудал болоод байгаа аж. Мөн ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг арга хэмжээг авч байна. Хэрэглэгчийн нийтэлсэн бичвэрт баримтын алдаатай гэсэн тэмдэглэгээ хийхээс гадна бусдыг дарамталсан, хүчирхийлсэн, хуурамч мэдээ гэх мэт тэмдэглэгээг давхар хийж байгаа юм. Бусдад аюул заналхийлсэн, гадуурхсан агуулга тус платформын нийт хандалтын 0.11 хувь эзэлж байгаа аж. III улиралд гэхэд л ийм төрлийн 22.1 сая бичвэрт тусгай тэмдэглэгээ хийжээ.

Онцлох нийтлэлүүд