ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.07.02 01:07

Focus

Сүүлийн жилүүдэд луйврын сэдэвтэй кинонууд олноор бүтээгдэх болсон ч тэр дунд сайн муугаар хэлэгдэх бүтээлүүд олон байсан. Жүжигчин, реп дуучин Вилл Смит болон залуу од Марго Робби нарын тоглосон Focus кино тэдгээр бүтээлүүд дундаас сонирхол татахаар хайр дурлал, адал явдал, гэмт хэргийн сэдэвтэй кино болжээ. Жэссигийн дүрийг бүтээсэн Марго Роббиг үзэгчид шуугиан тарьсан бүтээл Волл Стритийн чоно киноны Наомигийн дүрээр нь сайн мэднэ. Харин Вилл Смит бол 90-ээд оноос эхлэн Холливуудад өөрийн мөрийг гарган дархлагдсан нэгэн юм. Тус кинонд хамтран луйвар хийдэг байсан хос болох Ники, Жэсси нарын тухай өгүүлдэг юм. Никигийн дүрд анх Раиан Гослинг, Брэд Питт, Бэн Афлек нарын оддыг товлож байсан ч ажлын хуваарь таараагүйн улмаас бүгд татгалзжээ. Жэссигийн дүрд ч ялгаагүй Бүрэнхий киноны од Кристин Стюартаас авахуулаад Розамунд Пайк, Оскарын шагналт Жэннифэр Лоурэнс нарыг тоглуулахаар яригдаж байсан ч мөн л ажлын хуваарь таараагүй аж. Гэхдээ энэ дүрд тоглосон Марго Роббигийн тоглолтыг хараад кино багийнхныг зөв сонголт хийснийг төвөггүй ухаарна биз.

Марго Робби

Волл Стритийн чоно ки ноны хоо дүрээр цахиур хагалсан жүжигчин Марго дөнгөж 25 настай гэхэд чамгүй амжилттай яваа. Цахиур хагалсан гэсний учир нь Мар го найруулагч Мартин Скорсэсийн удирдлага дор маш зоригтойгоор Наомигийн дүрийг бүтээж чадсанд оршино. Шинээр гарч ирж буй жүжигчид найруулагчдын хараанд өртөж, үзэгчдийн танил болохын тулд юу эсийг хийдэг билээ. Харин Маргогийн хувьд дү рээ тун чадварлаг бүтээсэн нь энэ алдрыг төвөггүйхэн авчирсан мэт. Австралийн уугуул тэрээр тус улсын алдартай цув ралуудын нэг Neighbors кинонд бүтээсэн дүрээрээ Австралийн телевизийн сал барынх ны Logie шагнал гардуулах ёслолд хоёронтоо нэр дэвшсэн удаатай. Үүний дараагаар жүжигчнийхээ хувьд өсч дэвжихээр Холливууд руу нүүжээ. Америкт ирээд Charlie’s Angels киноны шалгаруулалтад орсон ч Сони кино компанийн зүгээс түүнийг Pan Am цувралд тохирно хэмээн үзжээ. Pan Am цуврал хэдий шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ч рэйтинг бага тай байсан учраас нэг бүлэг гараад дуусчээ. Харин үүний дараахан тоглосон анх ны бүрэн хэмжээний кино нь романтик инээдмийн About Time байлаа. Тус кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсны зэрэгцээ чамгүй сайн орлого олсон бүтээл болжээ. 2012 оны зургадугаар сард Маргог найруулагч Мартин Скорсэстэй хамтран ажиллах гэж буй талаар яригдаж эхлэн наймдугаар сард албан ёсоор кинонд нь тоглох болсныг зарлажээ. Жордан Бэлфортын эх нэр Наомигийн дүрийг ямар чадварлаг бүтээснийг нь олонх шүүмжлэгч ам уралдан магтсаны дотор кино шүүмжлэгч Саша Стөүн “Мартин Скорсэс шаргал үстэй олон сайхан бүсгүйчүүдийг кино урлагт нээн гаргаж ирж байсан. Марго бол түүний хамгийн сүүлд нээсэн од яах аргагүй мөн. Чадварлаг энэ бүсгүйн тоглосон хэсэг болгон үнэхээр гайхалтай болжээ” хэмээн дурдаж байв. Энэ дүрээрээ тэр MTV телевизийн Кино шагнал гардуулах ёс лолоос “Шилдэг шинэ эмэг тэй жүжигчин” шагналыг хүртжээ. Энэ оны эхээр түүний тог лосон удаах бүтээл Focus үзэгчдийн хүртээл болж шүүмжлэгчдээс сайн, муу үнэлгээний аль алийг авсан ч Маргогийн тоглолтыг шүүмжлэгч нар шагшин магтжээ. Роллинг Стөүн сэтгүүлийн Питэр Трэвэрс “Волл Стритийн чоно кинонд Леонардо Ди Каприогийн эхнэрийн дүрээр биднийг алмайруулсан Австрали жүжигчин бүсгүй энэ удаад гоо үзэсгэлэнт, хурц шийдэмгий дүрээ бидэнд харуул лаа” хэмээн онцолсон байна. 150 сая ам.долларын орлого олсон энэ киноныхоо дүрээр Марго BAFTA Rising Star Award буюу БАФТА-гийн шинэ залуу жүжигчдэд олгодог шаг налд нэр дэвшжээ. Энэ жил мөн түүний Z for Zachariah болон Suite francaise кинонууд кинотеатруудын дэлгэцнээ гарсан. Эдгээр кинонуудад бүтээсэн дүрийг нь шүүмжлэгч Прю МакВини “Маргогийн бүтээсэн дүрүүд үеийнх нь жүжигчид дундаас түүнийг шилдэг нь гэдгийг харуулж байна” гэжээ. Марго цаашдаа Tarzan, Suicide Squad, The Taliban Shuffle, Violent Talent зэрэг хэд хэдэн томоохон кинонд тоглохоор болжээ.

Focus

Warner Bros Pictures

Шөнийн клубт танилцсан Nicky, Jess хоёр хоёулаа луйварчин. Nicky илүү туршлагатай бүр өөрийн гэсэн багтай бол Jess шинэ хүн. Ийнхүү тэд хамтран хулгай, залилан хийж эхэлснээр гар нийлсэн хамтрагчид төдийгүй дурлалт хос болов. Бүтэлгүй явдлын дараа Jess-ийг Nicky сэтгэлийн шархтай үлдээгээд явсан ч 3 жилийн дараа тэд дахин уулзах тавилантай байв. Энэ үед Jess тэрбумтан Rafael Carriga-гийн найз бүсгүй болсон байлаа.

Project Almanac

Paramount Pictures

Төлбөрийн чадваргүйгээс болоод их сургуульд сурах боломжгүй болсон David тэтгэлэгт хамрагдахын тулд аавынхаа хийж байсан зүйлсийг ухаж үзжээ. Түүний аав нас барахаасаа өмнө АНУ-ын Батлан хамгаалахын даалгавраар нууц төсөл дээр ажиллаж байсан нь цаг хугацааны машин байжээ. Залуус энэ машинаар өнгөрсөндөө очиж өөрчлөх боломжтой бүхнийг өөрчилсөн ч байдал муугаар эргэнэ.

Black Sea

Universal Pictures

Тэнгисийн цэргийн ахмад байсан Robinson-д тун боломжийн хөлс олохоор ажлын санал иржээ. Энэ нь Хар тэнгист Дэлхийн II дайны үед осолдсон Германы хөлгөөс их хэмжээний алтан гулдмай авчрах ажил байлаа. Robinson-ы удирдлага дор орос, англи нийлсэн баг алтыг авчрахаар замдаа гарав. Гэвч хоёр өөр хэлтэй багийн гишүүдийн дунд хагарал гардаг нь байдлыг аймшигтайгаар хүндрүүлнэ.

Haeundae

CJ Entertainment

Солонгосын хойгийн зүүн өмнөд зүгт орших Пусан хотын эрэгт хуучин эхнэртэйгээ уулзахаар ирсэн далай судлаач, профессор Kim 2004 онд Энэтхэгийн тэнгист болсонтой ижил зүйл давтагдаж байгааг мэджээ. Энэ нь асар том талбайг хамарсан цунами дөхөн ирж буйг харуулсан дохио байлаа. Цунамид ямар ч бэлтгэлгүй байсан оршин суугчид амиа аврахын тулд эмх замбараагүй байдал үүсгэсэн нь байдлыг улам хүндрүүлжээ.

The Social Network

Sony Pictures

Харвардын их сургуулийн оюутан Mark Zuckerberg 2003 онд сургуулийнхаа охидын зургийг зэрэгцүүлэн харах боломжтой Facemash хэмээх вэб хуудас бүтээжээ. Facemash-ын хандалт огцом өссөн нь их сургуулийн сүлжээг гацааж, оюутнуудын дунд эрэлт үүсгэжээ. Mark Zuckerberg-ийн бүтээсэн энэ вэб хуудас улмаар дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй Facebook сүлжээний эхлэл байсан юм.

Онцлох нийтлэлүүд