ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2021.05.04 07:05

Fortnite өнгөрсөн жил 5 тэрбум ам.долларын ашиг олжээ

АНУ-д байрлалтай "Epic Games" компанийн 2017 онд нийтэд зарласан "Fortnite" тоглоом хүүхэд залуусын дунд ихээхэн алдаршаад байгаа билээ.

App Store-оос олдог орлого нь нэмэгдэх үед Apple компанитай шүүхийн маргаанд хүрсэн тус тоглоом нээлтээ хийсэн эхний жилдээ буюу 2018 онд 5 тэрбум ам.долларын (14.2 их наяд төгрөг) ашиг олсон юм.

2019 онд ашгийн хэмжээ нэг тэрбумаар буураад байсан тоглоомын орлого 2020 онд 3.6 тэрбум болж буурах төлөвтэй байв. Гэвч саяхан гаргасан тайлангаар 2020 оны ашгийн хэмжээ 5.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхий даяар 3200 гаруй ажилтантай Epic Games компанийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ нь 2018, 2019 онд нийт 235 сая ам.долларын орлого оруулсан нь "Fortnite" ямар чухал бүтээл болох нь харагдана.

Тиймдээ ч Apple-ийн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр App Store-оос хассан тус тоглоомыг iPhone хэрэглэгчдэд хүргэхийн тулд шүүх дээр хүчтэй маргаан дэгдээд байгаа юм.

Онцлох нийтлэлүүд