ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.02.15 01:02

​ISO стандартыг үндэсний компани баталгаажуулах эхлэл тавигдлаа

Image result for ISO стандарт

Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд олон улсын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудит хийж, гэрчилгээ олгох чиглэлээр байгуулагдсан “МонСертф” ХХК нь Олон улсын баталгаажуулалтын байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Манай улсын аж ахуйн нэгжүүд ISO стандартын баталгаажуулалтыг Олон улсын баталгаажуулалтын байгууллагаар дамжуулан өндөр үнээр авч байна. Ямар ч орны Үндэсний стандартын байгууллага нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэнээр өмчийн хэлбэрээс үл хамааран дээрх стандартуудаар баталгаажуулалт хийж гэрчилгээ олгох боломжтой байдаг. Тиймээс “МонСертф” ХХК нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын байгууллага болох зорилгоор Олон улсын Итгэмжлэлийн байгууллагын жинхэнэ гишүүн Казахстан Улсын Үндэсний итгэмжлэлийн төвд хүсэлт гаргасны дагуу тус төвийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч дарга ноён Курмангалиев Шолпанкулович, Үнэлгээний хэлтсийн дарга Кенжеева Жанат Жанбырбаевна, Техникийн шинжээч Р.Бумдарь нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг энэ оны 2–р сарын 6-наас 9-ний өдрүүдэд “Монсертф” ХХК дээр 3 өдөр ажиллалаа.

Олон улсын шинжээчид “МонСертф” ХХК – ийн үйл ажиллагаатай танилцаж, хөтөлбөрийн дагуу үнэлгээ хийж тус компанийн аудиторуудын ур чадвар, үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. “МонСертф” ХХК-ийн үнэлгээний тайланд хийсэн урьдчилсан дүгнэлтээр эхний үр дүн 80 хувийн эерэг үзүүлэлттэй байгаад компанийн хамт олон сэтгэл хангалуун байна. Хэрвээ “Монсертф” ХХК Олон улсын итгэмжлэлийн гэрчилгээ авсан тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маш бага зардлаар ISO стандартыг нэвтрүүлж гэрчилгээжих боломжтой болж, манай аудиторууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм. Түүнээс гадна манай аж ахуйн нэгжүүд гадны байгууллагаар дамжуулан ISO стандартын гэрчилгээ авдаг байсан хөрөнгө мөнгөө хэмнэж, гадагшаа урсах валютын зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

Онцлох нийтлэлүүд