ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.06.16 06:06

“Jurassic World”-ийн ашиг орлого рекорд тогтоолоо

“Jurassic Park” киноны дөрөв дэх цуврал болох “Jurassic World” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 500 сая доллараас дээш орлого олсон анхны кино боллоо. Түүнчлэн “Jurassic World” нь дэлхийн 66 орны хувьд дэлгэцийн хамгийн алдартай бүтээл хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Тус кино нь АНУ-ын зах зээлд 204.6 сая долларын ашиг олсон тухай Exhibitor Relations пүүс мэдэгджээ. Мөн Хятад, Их Британи болон Ирландад 100 сая доллар гээд нийт дэлхийн зах зээлээс 511.8 сая долларын орлого олоод байна. Энэ нь АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо ашиг орлогороо рекорд тогтоосон Universal Pictures кино компанийн хоёр дахь бүтээл болж байгаа юм. Universal-ийн Marvel-ийн “The Avengers” кино 2012 онд 207.4 сая долларын орлогоор рекорд тогтоож байжээ.

Онцлох нийтлэлүүд