ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.01 10:05

”Kush & Oyuka” дэлхийн жааз хөгжмийн өдрөөр тоглоно

ЮНЕСКО-гоос 2011 онд жааз хөгжмийг "Дэлхий нийтийн эрх чөлөө, бүтээлч байдлын илэрхийлэл" гэж тодорхойлсон бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жааз хөгжмийн өдөр болгон тунхагласан.

Энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байгаа ба Парис, Шинэ Орлеон, Нью-Йорк болон Вашигтон зэрэг хотуудад жааз хөгжмийн одод цугласан томоохон тоглолтууд зохион байгуулагдаж байгаа юм.

Жааз хөгжим нь дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөө үзүүлсэн Америкийн алдартай хөгжмийн урсгалуудын нэг бөгөөд Америкийн соёл мэдээллийн төвөөс Олон улсын жааз хөгжмийн өдрийг тэмдэглэн "Kush & Oyuka" жааз хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байна.

Тоглолт өнөөдөр 19.00 цагт  Улаанбаатар хотын төв номын санд байрлах "Америкийн соёл мэдээллийн төв"-д болно. Энэ тоглолт нь жааз хөгжмийн сарыг олон нийтэд сурталчлан, Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойг угтсан дөрөв дэх үйл ажиллагаа юм. Тоглолт үнэ төлбөргүй ба олон нийтэд нээлттэй болох нь ээ.

Онцлох нийтлэлүүд