Спорт
2020.11.06 04:11

NBA-гийн шинэ улирал 12 дугаар сарын 22-нд эхэлнэ

The Athletic-ийн сэтгүүлч Шэмс Чарания твиттер хуудсандаа Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн ирэх улирлын эхлэх өдрийг мэдээллээ.

Түүний бичсэнээр лигийн удирдлага болон сагсан бөмбөгчдийн үйлдвэрчний эвлэлээс 2020/2021 оны улирлыг 12 дугаар сарын 22-нд эхлүүлэх тал дээр санал нэгджээ. Шинэ улирал 72 тоглолттой. Багуудын цугларалт 12 дугаар сарын 1-нд эхлэж, 3-4 бэлтгэлийн тоглолт хийнэ.

Бүх оддын тоглолт гуравдугаар сарын эхээр явагдаж, плей-офф тавдугаар сарын сүүлээр эхлэнэ. Ингээд лигийн аварга баг долоодугаар сарын сүүлээр тодрох юм.

Цар тахлын хэмжээнээс хамааран тухайн хот, муж спортын ордноо 25-50 хувь үзэгчтэй байлгаж болох гэнэ. Мөн үзэгчдийн суудлыг талбайгаас 3-3,7 метр хол байрлуулна.

Онцлох нийтлэлүүд