Нийгэм
2014.05.09 07:05

"Nokia" ухаалаг машин бүтээжээ

"Nokia" компани ухаалаг автомашины хөгжүүлэлтэд "Google"-тэй хамтрахаар болæýý.  Ýíý ажилд зориулж 100 сая àì.доллар зарцуулахаар төлөвлөжээ. 

Тус хөрөнгө оруулалт "Nokia"-гийн хөрөнгө оруулалтын сангаас хийгдэх аж. Энэ нь тус компанийн дижитал газрын зургийн технологийг дэмжих зорилготой юм.

Тус компанийн хөрөнгө оруулалтын сан болох "Nokia Growth Partners" нь 700 сая долларын хөрөнгө удирддаг. "Nokia" өнгөрсөн сард өөрийн утасны үйлдвэрлэлийн нэгжээ "Microsoft"-д 7.5 тэрбум доллараар зарсныхаа дараа шинэ төслөө ийнхүү эхлүүлж байна.

Одоогоор Финланд улсад төвтэй тус компанийн хувьд утасгүй сүлжээний төхөөрөмжийн худалдаанаас голлох орлогоо олж байгаа бөгөөд дижитал газрын зургийн бизнесээ хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа гэнэ.

Онцлох нийтлэлүүд