ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.07.07 01:07

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам нээлтээ хийв

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өчигдөр нээлтээ хийв. Тус наадам энэ сарын 07, 08 –ны өдрүүдэд үргэлжлэх аж. Тус наадам Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын "Ariel Pink", Япон улсын “The Fin.”, “Lite", Монголын домогт "Хөх Тэнгэр", анхны синт рок "Сөрөг Хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцох юм.

Мөн электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин оролцох Юм байна.

Онцлох нийтлэлүүд