Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

2019 онд улсын хэмжээнд хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна

trend

img

2019 оны 6 сарын 25

img

1

МАРГААШ “ХАР ТАМХИ, МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ” ДЭЛХИЙН ӨДӨР

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тохиох “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын иргэдийг гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

Мөн зорилтод бүлгийн иргэдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнуудтай хамтран хор хөнөөлийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулахын зэрэгцээ тухайн аймгуудын хилийн боомтод ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгуулна.

Хэргийн статистик:

2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна.

/Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өссөн байна./

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол

Боловсролын байдлаар нь үзвэл: 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд: Орхон аймагт 8, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 1, Төв аймагт 1, Дорнод аймагт 1, Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Галт тэргэнд мөргүүлсэн эмэгтэй нас баржээ DNN.mn

Дархан-Уул аймгийн газар нутаг Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд 2024 оны 4 сарын ...

img

5 цагийн өмнө

Экспорт өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурчээ DNN.mn

Он гарсаар Монгол улс нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспор...

img

6 цагийн өмнө

“Монгол ардын суут” жүжгийг энэ сарын 22-ноос толилуулна DNN.mn

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулг...

img

6 цагийн өмнө

Ой, хээрийн түймэрт 70.172 га талбай өртжээ DNN.mn

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг найман аймгийн 18 суманд 29 удааги...

img

6 цагийн өмнө

Гадаад паспорт гаргаж өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээ танилцу...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд