Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

О.Магнай: АН-д 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү байхгүйг хариуцлагатай мэдэгдэж байна

trend

img

2019 оны 6 сарын 25

img

1

Image result for Магнай

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа, Д.Оросоо нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. О.Магнай “Нэр бүхий яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Иргэдийн сайн дурын тэмцлийг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Энэ нь яавч зөв зүйл биш. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж иргэд тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. АН өнөөдөр сөрөг хүчин. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна. Ардчиллын хамгийн том суурь нь иргэдийн оролцоо юм. Яамдын үүдэнд болсон жагсаалд цагдаа хүчний байгууллага хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Мөн жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэлээ.

АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар “Наймаа хийх зарчмаар эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Монгол Улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Цэц хянахгүй байх зарчим руу орох гэж байна. Ингэхийн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг есөн жил болгох заалтыг оруулсан. Энэ бол Үндсэн хуулийн авлигал. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Согтуугаар жолоо барьсан 66 зөрчил бүртгэгдэж, 108 хүнийг эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр нийт 1808 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлий...

img

4 минутын өмнө

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан Т.Бат-Эрдэнэд 1 жилийн хорих ял оноожээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан фейсбүүк цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд Үндэсний аюулгүй б...

img

39 минутын өмнө

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 6.4 хувиар өсөв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны I улиралд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 35.306 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тав...

img

1 цагийн өмнө

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 а...

img

2 цагийн өмнө

Оросын цэрэг Уулын Карабахаас гарч эхлэв DNN.mn

Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын энхийг сахиулагчдыг Уулын Карабахаас гаргаж байгаа мэдээлэл гарч байгааг Кремлийн хэ...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд