Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

trend

img

2019 оны 6 сарын 25

img

1

Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгана. Мөн “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын кино орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдын дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан болно.

Бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гаригийн 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765362, 88835280 утсаар лавлана уу.

“MNB WORLD” суваг нь Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр түгээж эхэлсэн бөгөөд та бүхэн кабелийн 68 дугаар сувгаар үзэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ...

img

8 цагийн дараа

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хөдөө гэхээрээ МАНГАР байх уу?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-25-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АНУ-ын Стэ...

img

8 цагийн дараа

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд 47.7 хувьтай хэрэгжиж байна DNN.mn

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд эхэлж, хяналтын инженер, багийг томилон ажиллуулж байна. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-...

img

6 цагийн өмнө

Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ DNN.mn

Украины Гадаад хэргийн яам гадаадад амьдарч буй цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг мягмар гаргаас буюу өнөөдрөө...

img

7 цагийн өмнө

Морьт эргүүл ажиллаж байна DNN.mn

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн ц...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд