Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 24

Валютын ханш

value

онцлох-нийтлэл

Ардын нам Сүхбаатарын талбайг устгасан, одоо Улаанбаатарыг устгаж адууны жүчээ болгох нь

trend

Дашбалбарын Мөнгөндалай

img

2014 оны 10 сарын 01

img

7

Ардын намын нийслэлийн хороо саяхан “Найрамдал”-д хоёр өдөр бүсийн зөвлөгөөн гээчийг хийжээ. Хорь гаруй жил энэ нам нийслэлийг удирдахдаа хийгээгүй ажлаа л ярьцгааж. Улаанбаатарыг нүүлгэх, хэрхэн хөгжүүлэх, гарц энэ тэр гэх зэргээр нийслэлийн хөгжлийн бодлогыг хэлэлцсэн юм байх. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийг Хархорин руу нүүлгэх тухай илтгэл тавьсан байна. Ингээд л нийслэлийг хэрхэн нүүлгэх тухай яриа өрнөжээ. Ардын нам Ардчилсан намд Сүхбаатарын талбайг алдсан. Сүхбаатарын талбай гэдэг нэртэй байлаа гээд буруу юм юу ч байх билээ. Гэтэл харсаар сууж байгаад Нийслэлийн иргэдийн хурлын хэдэн нөхөд нэрийг нь солих шийдвэр гэнэт гаргачихсан. Ард түмэн энэ үед дуугүй л хараад өнгөрсөн. Одоо улсын нийслэлээ ард түмэн алдах нь. Гэхдээ МАН-ын газрын мафиас болж алдах юм гэнэ. Улаанбаатарын газрыг зарж идсэн гэгддэг нөхөд энэ зөвлөгөөнд бүгд очиж суусан байгаа юм. Угаас МАН-ын хотын гэгдэх фракц нь тэр чигтээ намаа удирдаж байгаа. Намын дарга нь хотын фракцыг толгойлдог. Хотын газрын албаны дарга байсан Ц.Сандуй нийслэлийн намыг удирдаж байна. Тэгэхээр зөвлөгөөнөөр нийслэлийг нүүлгэх тухай санал гаргаж, хэлэлцсэнд гайхаад байх ч хэрэг алга. Оролцогсдын зарим нь толгой дохин дэмжиж, зарим нь дэмжсэн үг хачирлаж шидсээр сууж. Дээрх зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг МАН-ын гишүүнээс лавлахад “Нийслэлээ нүүлгэнэ гэнэ, манай намынхан. Хэн ч харсан дараагийн газрын наймаагаа хийх аргаа сэдсэн л харагдаж байгаа биз дээ” гэв. МАН дахь эрүүл сэтгэлгээтэй залуу инээдээ барьж ядан намынхныхаа ярьсныг ингэж товчхон тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Ардын намынхан нийслэлээ нүүлгээд, шинэ байрших газраа газрын наймаагаа хийж найрлаж, Улаанбаатарыг минь адууны жүчээ болгох нь.

Энэ юу болж байнаа, ард түмээн. Та бүхэн үүнд сонор соргог байгтун. Монгол ардын намын дарга М.Энхболд бүх газрыг зарж хөл гишгэх зайгүй болгосон гэж шүүмжлүүлдэг. Улаанбаатар хотын газрын албаны дарга байсан Ц.Сандуй, Т.Бадамжунай, нарын нэр бас байнга л газрын наймаатай хамт явж байдаг. Улаанбаатар хотын бүх газар зарагдаж дууссан. Хот төлөвлөлтийг огтхон ч авч хэлэлцэхгүйгээр хаа сайгүй газар олгосон.

Энэ газрын мафи Улаанбаатарт дахин төлөвлөлт хийж болохгүй гэж үзсэн байна. Энэ болохгүй нөхцөлийг дээрх нөхөд өөрсдийн гараар хийсэн. Газрын мафийнхан гэж хэлэгддэг хүмүүсээс гадна Хархорины Д.Сумъяабазар Сонгинохайрханаа ядуу муухай гэж голоод өөрийн аймаг руу нийслэлийг зөөх юм байх. Улаанбаатарыг нүүлгэвэл нүүдэлчдийн түүхэндээ анх удаа байгуулсан сая хүнтэй хотыг устгана гэсэн үг. Талаар нэг нүүдэллэж байсан монголчууд арай гэж цуглаж сая хүнтэй хот бий болчихоод байна. Монголчуудын зан аашийн онцлог гэж бий. Нийслэл хаана байна, тийшээгээ нүүдэг. Хот л орсон бол нийслэлдээ очдог. Зүгээр нэг хотод очихгүй. Манай нийслэл бараг гурван зуун дал гаруй жилийн түүхтэй ч эрчимтэй хөгжсөн нь сүүлийн 20 жил гэж хэлж болно. Өмнө нь монголчуудыг нийслэлдээ нүүж ирэхийг хорьдог байсан. Сүүлийн хорин жилд л нийслэлдээ нүүж ирэх эрхтэй болсон. Арай гэж нийслэлдээ нүүж ирээд Хайлаастын эцэст нэг ноохойтой болсон нь “Эд нар бидэнтэй адил нийслэлд шигдлээ” гээд зугтаах нь л дээ.

Үүний бэлтгэл болгож хэвлэл мэдээллээр нь “Улаан хацарт оркууд Улаанбаатарыг эзэллээ” гэсэн яриа хөөрөө гараад байгаа. Хотыг яавч нүүлгэж болохгүй. Эдийн засаг улс төрийн асар их хохирол учирна. Энэ талаар намууд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл ч байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Э.Бат-Үүл барилга барина, бүтээн байгуулна гээд яриад байгаа атал нөгөө талд нь нүүлгэнэ гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр нүүлгэх гэж байгаа хотод хөрөнгө оруулалт хийх хэрэг байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Нүүлгэхдээ тулбал ард түмний санал асуулга зайлшгүй явуулах шаардлагатай. Бусад улсын жишээг хар л даа.

Улаанбаатар газаргүй учраас нүүхээс өөр аргагүй гээд байгаа нь бас ч тийм үнэмшилтэй сонсогдохгүй байна. Хотын төвийнхөө газруудыг л зарчихсанааас дэд бүтэц сайжраад ирвэл тэлэх боломж байгаа. Хүмүүс Багануур, Налайх, Багахангайг тусдаа хот мэт андуураад Улаанбаатарын дүүргүүд гэдгийг мартчих юм. Энэ дүүргүүд рүүгээ тэлэг л дээ.

МАН-ынхны ярьснаар нийслэл хот улсынхаа төвд байдаг гэнэ. Тийм юм гэж хаана байна. Оросын нийслэл Москва улсынхаа цаад үзүүрт байна. АНУ-ынх зүүн эрэгтээ байна. Тэгэхээр улсын нийслэл төвдөө байдаг гэдэг шиг худал яриа алга. Зүгээр МАН монголчуудыг хорлож, өөрийнхөө дараагийн бизнес болох шинэ хотыг байгуулж, дахин газар зарж баяжих гэсэн л арга биз. Үүнийг нь МАН-ын гишүүн өөрөө хэлж байна шүү дээ. Энэ намыг дараагийн сонгуулиар яавчиг гаргаж болохгүй нь. Тэгэхгүй бол нийслэлийг нүүлгэж, дараагийн газрын наймаагаа эхлэхээр бэлдэж байна. Нийслэлээ нүүлгэнэ гэдэг чинь улс орноороо наадах гэж байгаагаас ялгаагүй. Хичнээн жил нийслэлийг удирдахдаа юу хийж гийгүүлэв, МАН-ынхан. Өөрсдийнх нь амьдардаг орд харш өнгө засч, тансаг сайхан болсноос биш хот царай дарж, төлөвлөлтгүй, замбараагүй болсон. Ардчиллын буя¬наар бий болсон хувийн хэвшлийнхэн л хотын өнгө зүсэнд нэмэр болсон байх.

Одоо харагдаж байгаагаар МАН нийслэлд эрх барихаа байсандаа их бачуурч бухимдаж байгаа бололтой. Нийслэлд эрх барихын тулд нийслэлээ зөөхөд ч бэлэн байна. Тиймээс МАН сонгуулиар ялбал нийслэл нүүлгэх нэрээр улс орныг минь самарч гүйцэх шинжтэй. Яавч ийм боломж олгохгүй юм шүү.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд 47.7 хувьтай хэрэгжиж байна DNN.mn

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд эхэлж, хяналтын инженер, багийг томилон ажиллуулж байна. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-...

img

2 цагийн дараа

Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ DNN.mn

Украины Гадаад хэргийн яам гадаадад амьдарч буй цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг мягмар гаргаас буюу өнөөдрөө...

img

1 цагийн дараа

Морьт эргүүл ажиллаж байна DNN.mn

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн ц...

img

1 цагийн дараа

Их Британийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлахаа мэдэгдлээ DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчлахаар болжээ. Тухайлбал, Гадаад х...

img

34 минутын дараа

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ DNN.mn

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халд...

img

9 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд