Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

ОХУ руу мах гаргана

trend

img

2014 оны 10 сарын 10

img

1

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Москва хотноо айлчилжээ. Айлчлалынхаа үеэр ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзжээ. Ийнхүү уулзахдаа ОХУ руу экспортлох мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд тус улсаас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна. 2014 оны есдүгээр сард Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан дүнгийн урьдчилсан байдлаар зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлаар Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн ойрын үед эцсийн хариуг ирүүлэхээр болсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна.

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолсон байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэнэ гэдгээ ч амлажээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж байгаа тул Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг шинэчлэн үйл ажиллагаа, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард Оросын талын экспертийн багийг хүлээн авч хамтран ажиллах, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар ч тогтсон байна. Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд ганц махны экспортыг ярилгүй Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хамтарсан хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2024.04.19) хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт ...

img

8 цагийн дараа

“Эмээлт”-д ямааны арьс 38.000-45.000 төгрөг байна DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.04.19/ мэдээллийг хүргэж байна. Ямааны арьс- 38.000-45.000 төгрөг Ямааны өлөн- 500 төгрө...

img

7 цагийн дараа

Жирэмснээс хамгаалах 72 цагийн эмийг жилд нэгээс олон хэрэглэвэл үргүйдэлтэй болох эрсдэлтэй DNN.mn

Салбарын яамд, үндэсний төвүүд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн...

img

7 цагийн дараа

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуула...

img

7 цагийн дараа

Шар өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага 12:05 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд